NDP: Польш дэмжлэгийнхээ хариуд Украины нутгийг авах саналд Зеленский татгалзаагүй

img

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн долоо хоногт Польшид айлчилж, Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзсан. Энэ үеэр Дуда Зеленскийд  "урьд хожид байгаагүй" санал тавьсан гэж  Польшийн NDP  сонины нийтлэлч Марек Галась бичжээ. 

 

Түүний бичсэнээр, Польш Украинд дэмжлэг үзүүлсний  хариуд Волынск, Ровенск, Львов мужуудыг Польшид өгөх саналыг Анжей Дуда Зеленскийд тавьсан гэнэ. Зеленский энэ саналыг сонсоод шууд татгалзаагүй, мөн зөвшөөрсөн хариу ч өгөөгүй гэнэ.

 

Нийтлэлчийн үзэж байгаагаар, "одоо Зеленский ард түмэндээ төдийгүй мөнгө өгсөн бүх хүний дургүйцлийг төрүүлж, үзэн ядуулж байгаа гэдгээ ойлгож байгаа. Тиймээс АНУ, Европын холбоотой мөнгөний асуудлаа зохицуулахын тулд нутгаа өгөөд ч хамаагүй, ямар ч үнээр арга зам хайхыг хичээж байгаа" аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-04-11
ТэрбишZ:
Орос манайхаас Монголчуудын унаган нутгийн нэгэн хэсэг болох Буриад Монгол нутгийг минь, Уринхайн хязгаар нутгийг минь(одоогийн Тува улс) авсан. Хэзээ нэгэн цагт эргүүлж өгөх болов уу???????????
2023-04-11
Тийм юм байхгүй ээ, орос ах нар л наанаас нь газар нутаг шаасан
2023-04-11