Даваа гарагт АНУ-ын Кентукки мужийн Луисвилл хотод зэвсэгт этгээд банкны салбарт халдлага үйлдэн, таван хүний амийг хөнөөж, өөрөө амиа алдсан хэрэг гарсан.
АНУ-д зэвсэгт этгээд халдлага үйлдэж, таван хүнийг хөнөөжээ
Энэ хэргийн дараахан Луисвилл хотод өөр нэг зэвсэгт халдлага гарчээ. NBC сувгийн мэдээлснээр, Луисвилл хотын Техникийн коллежийн байрны гадаа зэвсэгт халдлага болсон бөгөөд энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан байна. Гэмт этгээд хэргийн газраас оргон зайлсан аж.
Цагдаагийнхны мэдээлснээр, хэрэгтэн хоёр хүнийг шархдуулсны дараа нэг нь нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэрэг банкны салбарт гарсан хэрэгтэй холбоогүй гэж цагдаагийнхан онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |