Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Путин дарангуйлагч" хэмээж байсан Думын гишүүн бүрэн эрхээсээ татгалзжээ
2023-04-11

Оросын эрх баригч "Нэгдсэн Орос" намын гишүүн, Пермь хотын Думын гишүүн Сергей Захаров депутатын бүрэн эрхээсээ хугацаанаас нь өмнө татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн онд Украин дахь дайныг эсэргүүцэн мэдэгдэл хийж байсан юм. 

 

Сергей Захаров Инстаграмд оруулсан постдоо гар хумхин суух биш харин бусдын амьдралыг өөрчлөхийг хичээх хүсэлтэй байсан тул улс төрд зориуд орсон гэдгээ онцолжээ. Гэсэн ч өнөөгийн нөхцөл байдалд төрд ажилах утга учиргүй гэж үзсэний улмаас бүрэн эрхээсээ татгалзахаар болсон байна.

 

"Бид дэлхийд энх тайван, дайныг дайнаар" гэсэн лоозонгоор өсөж хүмүүжсэн хүмүүс. Жил бүр бид "Энх тайван, хөдөлмөр, тавдугаар сар" гэсэн бичигтэй зурагт хуудас барин жагсдаг байлаа, мөн хэн нэгний таашаалаар би итгэл үнэмшлээ солихгүй. Одоо би өглөө босоод толинд харахдаа л өөрөөсөө ичиж байна. Би өнөөгийн бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй, үүнд ч оролцохгүй. Тиймээс явлаа" хэмээн Захаров бичжээ.

 

Тэрбээр 2022 оны намар дайн эсэргүүцсэн постууд оруулж байлаа.

 

Тэдгээрийн нэг дээр "Тэр аугаа орны аугаа ерөнхийлөгч болж болох байлаа. Харин түүхэнд ядуу орны өчүүхэн дарангуйлагч болж үлдэх нь" хэмээн бичсэн байв. 

 

Үүний дараахан тэрбээр Оросоос Германыг зорьсон байна. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр түүнийг хуралдаан удаа дараа тасалсан хэргээр "Нэгдсэн Орос" намын фракцаас хасчээ. Тэрбээр 2016 болон 2021 онуудад Пермийн хотын Думд сонгогдсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ганц зоригтой сайн орос
2023-04-11
Хаашаа юм путиныг дайнын эсэргүүцэхээр л эх орноосоо урвагч болчих уу
2023-04-11
Сүх:
хаа сайгүй урвагч нар байнаа
2023-04-11
КГБ олж очоод зүйл дуусгана
2023-04-11