Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна
2023-04-11

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 08-ны 11:30 цагийн үед гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол суманд тархаад байна. 

 

 

Өнөөдөр өглөөний 07.10 цагийн байдлаар Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Үүлэнд зориудаар нөлөөлөх хоёр экспедици ажиллаж байна. Нэгдүгээр экспедици өнөөдөр өглөө Халхголын Ялалт багаас баруун өмнө зүгт 20км-т үүлэнд нөлөөлж, хур тунадасны хэмжээнд нөлөөлсөн байна. Харин хоёр дахь экспедици Халхгол сумын төвөөс баруун зүгт 20-иод км-т байрлаж байгаа аж. 

 

Өчигдөр Буйр нуурын баруун эрэг дагуу Булан дэрс орчимд шинээр гарсан түймрийг унтраасан байна. Мөн Чулуунхороот болон Булган сумын нутаг дэвсгэрт гарсан түймрийг унтраажээ.

 

Түймрийг голомтод Үндэсний аврах бригадын аврагчид, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, тус аймгийн Эрдэнэцагаан сумын гал унтраах бүлэг, Халхгол сумын Онцгой байдлын ангийн гал унтраах бүлэг Халхгол, Матад сумдын иргэдээс бүрдсэн гал унтраах бүлгүүд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнуудаас бүрдсэн нийт 300 орчим хүн ажиллаж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
өчигдөр буриадын цаг агаарын мэдээгээр буриадын зүүн хэсэг, Чита орчмоор ахиухан цас орно гэж байсан, тэр нь байгалийн аясаар урагш нүүж орсон цас уу, манайхны зориудаар оруулсан цас нь уу?
2023-04-11