Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Орост цэргийн албанаас зугтагсдын хил нэвтрэх эрхийг нь хязгаарлана
2023-04-11

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу түрэмгийлснийхээ дараа эрүүгийн болон бусад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, цэргийн албанаас оргон зайлсан хүмүүст оноох шийтгэлийг чангатгасан юм. Улмаар 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын цэргийн насны эрчүүд олноороо хилийн чанадыг зорьж байсан тул энэ удаад цэргийн насныхны хөдөлгөөнийг хязгаарлах хуулийн нэмэлтийг боловсруулжээ. 

 

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Оросын Төрийн дум зарлан дуудах хуудсыг цахим хэлбэрээр хүргүүлэх журмыг хуульчилсан нэмэлтийг авч хэлэлцэх юм байна. Энэ талаар Төрийн думын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов мэдэгдсэн гэж РБК мэдээлжээ. 

 

"Бүхий л зарлан дуудах хуудас хуулийн ижил хүчинтэй Тухайн хүн зарлан дуудах хуудсыг ямар хэлбэрээр авсан нь чухал биш" хэмээн Картаполов мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, зарлан дуудах хуудсыг урьдын адил цаасан хэлэлбэрээр болон ажил олгогчоор нь дамжуулж хүргүүлэхийн зэрэгцээ баталгаат шуудан тэдгээрийг төрийн үйлчилгээний системээр дамжуулан цахим хэлбэрээр хүргүүлдэг болох гэнэ. 

 

Шинэ нэмэлтээр зарлан дуудах хуудсыг цаасаар болон цахим хэлбэрээр хүлээн авсан ч цэргийн комиссарын газар ирээгүй хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгасан байна.

 

"Тухайн хүн зарлан дуудах хуудас аваагүй, эсвэл аваагүй мэт "царайлвал" дараагийн цэрэг татлагын үеэр хоёр долоо хоногийн дотор цэргийн комиссарын газар сайн дураар очих үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй бол хил нэвтрэхийг нь хязгаарлах зэрэг олон хориг тавигдана" хэмээн Картаполов мэдэгджээ. Түүний өгүүлснээр, зарлан дуудах хуудас аваад цэргийн комиссарын газар очоогүй зөрчлийг давтан гаргавал тээврийн хэрэгсэл жолоодох, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэлэлцээр хийх, аж ахуй эрхлэгчээр бүртгүүлэх, зээл авах эрхүүдийг нь хязгаарлах аж.

 

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Төрийн дум захиалгат шуудангаар зарлан дуудах хуудас хүргүүлэх, зарлан дуудах хуудасгүйгээр цэргийн комиссарын газарт ирэхийг үүрэг болгосон хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ хуулийн төслийг өнгөрсөн оны гуравдугаар сард хэлэлцэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байжээ.

 

Оросын арми Украин руу түрэмгийлснээсээ хойш бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амсаж, улмаар 2022 оны есдүгээр сард Орост хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байв. Энэ нь оросуудын дунд цочрол үүсгэж, цэргийн насны залуус олноороо хилийн чанадыг зорьж, Орос Монголын хил дээр гэхэд л дараалал эрс нэмэгдэж, хил орчмын бүсийн буюу Буриад, Эрхүүгээс залуус олноор Монгол руу ирж байлаа. Оросын эрх баригчид дахин дайчилгаа зарлахгүй, хугацаат цэргийн алба хаагчдыг фронт руу илгээхгүй гэж мэдэгдэж байгаа ч хаврын цэрэг татлагаар татах цэргүүдийн тоог өнгөрсөн онтой харьцуулахад ихээхэн нэмсэн нь хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны ажиллагаанд оролцуулж болзошгүй гэсэн болгоомжлолыг Оросын иргэдийн дунд төрүүлж, улмаар хилийн чанадыг зорих залуусын тоо мөн л нэмэгдсээр байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zo:
энэ нөхөрт урилга өгөөд украйны дайнд явуулья
2023-04-11
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-04-11
Зочин:
Монголыг Алс дорнодынхоо 1 муж улс гэж үздэг байсан Азизов манай нөгөө Оросын төлөө бусдыгаа гурилдаад, будаадаад байдаг БОССОН ХӨХСӨН БООВ-чуудыг ядаж ганц рот цэрэг цуглуулаад өгчих болов уу гэж нүдээ ширгэтэл хараад горьдоод хоосон буцсан даа... хөөрхий
2023-04-11
Оросыг путин л дарлаж байгаа болхоос өөр хэн гэж
2023-04-11
Лалар бегс долоогч чи еерее явж оросын армид алба хааж Украйнд байлдаач
2023-04-11
Ари:
ОРОСЫН түрэмгийлэл гэж бичихээ боль ОХУ ард түмнийхээ хүлээсэн нэгэн үүргийн дагуу ОРОС үндэстэнийг ДАРЛАЛ яргалал ГАДУУРХАЛААС чөлөөлөх ЦЭРГИЙН ажилгаа явуулж байна. ЭНЭ ажиллагаанд ДАЙЧИЛАГДАХААС оргон зайлсан бол эх орноосоо УРВАГЧИД мөн.
2023-04-11
zo:
энэ нөхөрт урилга өгөөд украйны дайнд явуулья
Лалар бегс долоогч чи еерее явж оросын армид алба хааж Украйнд байлдаач
Зочин:
Хэрэв орос руу гадны улс халдан довтолсон бол залуус нь сайн дураараа эх орноо хамгаалахаар дайнд явна. Гэтэл энэ удаагийн дайн бол эсрэгээрээ бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлэх фашист дайн тул залуучууд нь дэмжихгүй байгаа.
2023-04-11
Ха ха:
Жил байлдаад дийлэхгүй байгаа тул нэмж цэрэг татахаас өөр арга алга. Үхсэн нь ч тоогоо алдсан Манай дүү нар нь очиж жолооч,тогооч хүртэл хийгээч. Ах чинь дийлэхгүй байна. Одоо л туслахгүй бол хэзээ туслахав.
2023-04-11