Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"АПУ"-ийн угшилтай "Сэлэнгэтариа" компани ХААДС-аас авсан 695 сая төгрөгийн зээлээ ТӨЛӨӨГҮЙ байна
2023-04-10

Төрөөс хэрэгжүүлж байгаа зээл тусламж, хөтөлбөрт хамрагддаг тоотой хэдэн компани байна гээд хэлчихвэл буруудахгүй. Өнөөдөр нийтэд ил болсон мэдээллийг харахад мөн л төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хамаарал бүхий хүмүүс, ААН зээл авч, түүнийгээ төлөлгүй "замхруулчихсан" тохиолдлууд хэд хэд байна. Жишээ нь, хөнгөлөлттэй болгоноос зээл авсаар банк болон тусгай сангуудыг дампуурахад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа нэгэн бол Б.Ундармаа. Тэрбээр энэ удаад ХААДС-аас мөн дутсангүй, 7,5 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй байна. 

 

 

Энэ жишгээр өнгөрсөн сард Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар хэсэг бүлгээрээ нэр дурьдагдаж байсан "АПУ" ХК-ийн угшилтэй П.Бат-Эрдэнэ  ХААДС-аас зээл авсан хүмүүсийн дунд дурдагдаж байна.

 

Сануулахад,  П.Бат-Эрдэнэ нь Хөгжлийн банкнаас Сэлэнгэ тариа, Эг тариа, Орхонтариа компаниудаараа зээл авсан асуудал хөндөж байв. Тэрбээр Хөгжлийн банкны эх үүсвэрээс ХААН банкаар дамжуулан Сэлэнгэтариа ХХК-иараа 1,5 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Улмаар 1,5 тэрбум төгрөгийн зээлээсээ 2021 нэгдүгээр сарын 4-ний өдөр өөрийн ам.долларын зээлийг 361,4 сая төгрөгөөр буюу 118 мянга ам.долларын зээлийг төлж хаасан баримт дэлгэгдсэн.  П.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан П.Батхүү агсны дүү юм. Мөн Сэлэнгэ тариа ХХК нь тариалсан улаанбуудайгаа АПУ ХК-ийн охин компани болох “Спирт Бал Бурам” компанид нийлүүлдэг байна. 

 

 

Тэгвэл өнөөдөр нийтэд ил болсон Хөдөө аж ахуйг дэмжих сангаас П.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэтариа компианаараа зээл авч 694 сая төгрөг төлөөгүй байна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-04-11
сэлэнгийн газар тариалангийнхан гэж төрөөр тэжээлгэсэн том жийп хөлөглөсөн МАН-г магтан дуулсан гавьяат, хөдөлмөрийн баатар голдуу цолтой өрийн туламнууд байдаг шдээ. МАН-ы чинь махны машин хэрчин дээ. Энд жирийн мөн чигээрээ зүтгэж байгаа тариаланч, ногоочидыг хэлээгүй шүү.
2023-04-10