Францын Лилль хотын эрх баригчид хөдөлгөөний оргил цагаар хувийн машинаараа зорчоогүй хүмүүст мөнгө төлөхөөр шийджээ. Автомашин эзэмшигчид машинаас татгалзсан тохиолдол бүрт хоёр евро олгохоор төлөвлөж байгаа гэнэ.
Евроньюс агентлагийн мэдээлснээр, Econobus схемийг А1 болон А23 зам дээр туршилтын журмаар нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж. Есдүгээр сард эхлэж есөн сарын хугацаанд үргэлжлэх туршилтад 5000 сайн дурын хүнийг бүртгэхээр төлөвлөжээ. Эдгээр жолоочид 07.00-09.00 цаг болон 16.30-18.00 цагийн хооронд хувийн машинаараа зорчоогүй тухай бүрт хоёр евро төлөх гэнэ.
Туршилтад оролцогчид тусгай апликейшн татаж аваад, тэднийг гар утасны GPS төхөөрөмжөөр хөдөлгөөнийг нь хянахыг зөвшөөрөх ёстой юм байна. Econobus схем амжилттай болвол Дюнкеок-Лилль, Бельги-Лилль, Ла Бассе-Лилль чиглэлийн замуудад ийм туршилтыг хийх юм байна. Туршилт амжилттай болвол хөдөлгөөний нягтралыг зургаан хувиар бууруулна гэж тооцоолж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |