УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Нийтийн албаны тухай хуулийн төсөл болон Улстөрийн намын тухай хуулийн төслийг талаарх мэдээллийг сонсож байр сууриа нэгтгэлээ. Улстөрийн намын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барих гэж байгаа. Энэ төсөлд ямар санал өгөх талаараа байр сууриа нэгтгэсэн" гэлээ.
Улстөрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан АН дараах зарчмыг байр сууриа танилцууллаа.
Энэ талаар АН-ын гишүүн М.Чимэддорж “АН Улстөрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулан ажиллаж, таван асуудалд байр сууриа нэгтгэсэн.
1. Монгол Улс маш их улс төржсөн. Сонгуулийн насны долоон хүний нэг нь намын гишүүн байна. Иймээс манай нам намын гишүүнчлэлтэй холбоотой асуудал дээр анхаарч ажиллаж байна.
2. Улстөрийн намын санхүүжилттэй холбоотой асуудалд онцгой анхаарч байна. Зарцуулалт, хандив, гишүүдийн татварын дээд хязгаарыг хуулиар зохицуулах шаардлагатай байна.
3. Улс төрийн нам хуулиар тогтоосон бүтэц зохион байгуулалттай байх шаардлагатай гэж үзсэн. Намын дотоод ардчилал, төлөөллийн, гүйцэтгэх удирдлагын байгууллагууд харилцан бие биенээ хянадаг байх.
4. Улстөрийн нам бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг цомхон байх. Намын өмчийг барьцаалах, бусдад зарж борлуулахыг хуулиар хориглох байр суурьтай байна.
5. Улстөрийн нам дэргэдээ Бодлого судалгааны байгууллагатай байх ёстой" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |