Tesla компани эрчим хүч хуримтлуулагчийн үйлдвэрийг Хятадын Шанхай хотод байгуулахаар болжээ. Энэ талаар Тесла компаниас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Megapack нэртэй эрчим хүчний хуримтлуулагчийн үйлдвэрийг байгуулахаар Тесла компани Шанхай хотын удирдлагатай тохиролцжээ. Энэ нь АНУ-аас өөр улсад энэ төрлийн үйлдвэр байгуулж байгаа анхны тохиолдол болж байна Мegapack нь цэнэглэгч станцын ажиллагаанд ашиглагддаг Теслагийн лити-ион аккумлятор юм.
Аж үйлдвэрийн объектыг 2023 онд багтаан барьж, үйлдвэрлэлийг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эхний ээлжинд жил бүр 10 мянган хуримтлуулагч үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |