Засгийн газрын Шилэн ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээллийг нийтэд ил болголоо.
Ил болгосон мэдээллээр 52.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй нийт 6092 хуулийн этгээд, болон иргэн, төрийн бус болон төрийн байгууллагуудын нэр дурьдагджээ. ХААДС-аас зээл аваад төлөөгүй компанийг АРОВАННА тэргүүлж байна. Арованна компани 2009 онд байгуулагдсан. 2014 оноос Дүгэржавын Ганзориг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Тус компани нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, бизнесийн зөвлөгөө, гадаад худалдаа, аялал жуулчлал, бууз баншны үйлдвэрлэл, малын нэмэлт тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Д.Ганзоригийн хувьд Арованнатай ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг Алимантөгс буян, Намрын буудай зэрэг компаниудтай.
Арованна ХХК нь 2017 онд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан бөгөөд өнөөдөр 4 тэрбум 551 сая 165 мянга 500 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Сонирхуулахад, Д.Ганзориг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн аавын талынх нь ойрын хамаатан гэх мэдээлэл байна.
П.ГОО
Уншиж байна |