Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Сенатч Грэм: БНХАУ ойрын үед Тайванийг бүслэхээр бэлдэж болзошгүй
2023-04-10

АНУ Тайваньд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхгүй бол дайн эхэлж болзошгүй гэж Америкийн Конгрессын сенатч Линдси Грэм  үзэж байгаа гэнэ. Түүний үзэж байгаагаар ойрын долоо хоног эсвэл сард Хятад улс арлыг бүслэхэд бэлтгэж болзошгүй аж. Тиймээс  Бээжинд газрын тос нийлүүлэхийг хязгаарлаж, АНУ-ын цөмийн пуужингуудыг шумбагч онгоцонд байршуулах хэрэгтэй гэж Грэм мэдэгджээ. 

 

"Хятадууд ойрын сарууд эсвэл долоо хоногуудад Тайванийг бүслэхэд бэлтгэж болзошгүй гэж би эмээж байна" хэмээн Грэм Фокс Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлээд АНУ дэмжлэгээ сайжруулахгүй бол дайн болно хэмээн мэдэгджээ.

 

Түүнчлэн бүс нутаг дахь цэргийн тоогоо нэмэгдүүлж, Тайваньд нийлүүлэх зэвсгийн нийлүүлэлтийг идэвхжүүлж, цэргийн алба хаагчдыг бэлтгэх ажлаа эрчимжүүлэхийг уриалсан байна. Мөн F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх хэрэгтэй хэмээн Грэм мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Тайванийн тусгаар тогтнолыг дэлхийн ердөө 12 орон хүлээн зөвшөөрдөг. АНУ болон бусад орнууд "нэг Хятад" бодлогыг хүлээн зөвшөөрдөг ч Америкийн төлөөлөгчид Тайваньд айлчилж, хамтын ажиллагааг өргөжүүлснээр АНУ, БНХАУ-ын хооронд сөргөлдөөн үүсдэг юм. Хамгийн сүүлд гэхэд л Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь АНУ-д айлчилсныг БНХАУ эрс эсэргүүцэн, "Нэгдсэн хурц илд" нэртэй томоохон сургуулилалтыг эхлүүлэн, Тайванийг бүрэн бүслэх аргуудыг боловсруулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин