Арменийн цагдаагийнхан цэргээс оргосон орос эрийг баривчилжээ

img

Арменийн нийслэл Ереван хотод 23 настай орос эрийг цагдаагийнхан саатуулжээ. Түүнийг цэргээс оргон зайлсан хэргээр Оросын хууль сахиулах байгууллагынхан эрэн сурвалжилж байсан гэж Арменийн цагдаагийн газар мэдээлснийг "Эрх чөлөө "радио мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Москвагийн хууль сахиулагчид Юрий Т. гэх эрийг эрэн сурвалжилж байсан гэнэ. Саатуулагдсан эр дайчилгаагаар татагдсан эсвэл цэргийн албанд үндсэн алба хаагч байсан эсэх нь тодорхойгүй байна. Орост дайчилгаа эсвэл дайны байдал тогтоосон үед цэргээс оргон зайлсан тохиолдолд таваас 10 жилийн ял оноодог хуультай юм. 

 

Энд дуулгахад, Орос өнгөрсөн онд Украин руу түрэмгийлж, дараа нь хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын олон мянган иргэн Арменийг зорьжээ. Оросын иргэд Армени руу визгүй нэвтэрч, 180 хоногийн хугацаанд оршин суух боломжтой юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард гарсан мэдээллээр есдүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 11-ний хооронд 2820 Оросын иргэн бүртгүүлсэн нь 2021 онтой харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өөдгүй армянууд вэ, хүний нутагт очиж хүн алахаас зугтах нь зүй ёсны хэрэг
2023-04-13
Эх оронч:
Улсаа хамгаалж байгаа юм бол яахаараа бусдыг нутаг руу халдан түрэмгийлдгийм? Шар хадны эмнэлэгтээ оч.
2023-04-12
Зочин:
Орос түрэмгийлээгүй , зүгээр укрианаар далимдуулж анус европийн шулан мөлчигчидөөс орос улсаа хамгаалсан
2023-04-12
Эх оронч:
Улсаа хамгаалж байгаа юм бол яахаараа бусдыг нутаг руу халдан түрэмгийлдгийм? Шар хадны эмнэлэгтээ оч.
хогийн арменууд
2023-04-10