"Украин хэнд ч хэрэггүй учраас үгүй болно" гэж Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Твиттер хуудсанд жиргэсний дараа хүмүүс энэ жиргээг устгахыг шаарджээ. Харин үүний хариуд Маск Медведевийн постыг устгахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна.
"Бүх л мэдээ тодорхой хэмжээгээр суртал ухуулга байдаг. Хүмүүс өөрсдөө л шийдээ гаргаг" хэмээн Илон Маск мэдэгдээд "Твиттер" сүлжээ Оросын төрийн байгууллагуудын аккаунтуудыг "сурталчилахгүй мөн хязгаарлахгүй" хэмээн амэдэгджээ.
Цензур тавих нь бусдын арга, харин бид эрх чөлөөг эрхэмлэнэ гэж Твиттерийн эзэн Илон Маск онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |