Буриадын гал сөнөөгчид Солонцы суурин орчмын хуурай өвс шатааж байх үеэр гал зэргэлдээх байшин, байгууламж руу орж, суурингийн тал нь шатжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор мөрдөн байцаагчид хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бол эрх баригчид хохирсон хүмүүст тус бүр 10 мянган рубль олгоно хэмээн амласан талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
"Хэдхэн мөчийн дотор л болж өнгөрсөн. Гал хашаа руу орж, маш хурдан тархсан. Манай хашааны ойролцоо өвөл түлэхээр нөөцөлсөн түлээ хураалттай байсан юм. Хуурай түлээ байсан учраас маш хурдан шатаж, гурван машин түлээ, хашаа шатсан. Хүмүүс арай гэж л байшинруугаа гал алдуулалгүй хамгаалж чадсан" хэмээн Солонцы суурингийн оршин суугч Ольга Медведева сурвалжлагчид ярьжээ.
Орон нутгийн захиргааны өгүүлснээр, урьдчилан сэргийлэх зорилгоор нутгийн сайн дурын гал сөнөөх баг болон мэргэжлийн гал сөнөөгчдийн хяналтан дор хуурай өвсийг шатаасан байна. Энэ ажил дууссан ч хэсэг хугацааны дараа дахин гал гарчээ. Ингээд сууринд тархсан галыг оршин суугчид унтраасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |