Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дайн эсэргүүцсэн жүжигчин Лия Ахеджаковаг ажлаас нь халжээ
2023-04-10

Орос Украины эсрэг дайн өдүүлснээс хойш дайн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн хүмүүсийг торгох, баривчлах, алдартнуудыг ажлаас нь халах зэргээр шийтгэсээр байгаа юм. Монголын үзэгчдэд "Гал тогоо" цувралын ахлах тогоочийн дүрээр танигдсан жүжигчин Назаров эхнэрийн хамт театраас хөөгдөж, шүүхээс торгуулийн шийтгэл сонсож байсан бол энэ удаад "Ийм нэгэн явдал" киноны нарийн бичгийн даргын дүрээр манай улсын үзэгчдэд танигдсан Лия Ахеджакова ажлаасаа халагджээ. 

 

"Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр, "Современник" театр Лия Ахеджакова ажлаасаа халагдсаныг баталсан байна. Театрын удирдлагын мэдээлснээр, Ахеджакова өөрийн хүсэлтээр халагдсан, дөрөвдүгээр сарын тавны өдрөөс эхлэн энэ театрт ажиллахгүй байгаа гэнэ. Жүжигчин Ахеджакова энэ театраас гарч байгаагаа өнгөрсөн сард мэдэгдэж байлаа. Түүнийг дайн эсэргүүцсэн үзэл бодолтой гэж үзэгчдээс захидал ирсний улмаас гол дүрийг нь бүтээж байсан нэгэн жүжгийг тайзнаа тавихыг зогсоож байжээ. 

 

Ахеджакова энэ театрт 1977 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд театраас халагдсан ч уран бүтээлээ үргэлжлүүлж, Орост амьдарна хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ихэнхи шударга хүмүүс дуугаа хураасаар, Орос орон мөхөл рүүгээ ойртсоор. РУССКИЙ МИР гээд зүтгээд байвал фашизм руу орно. Хаант Орос, СССР ийн үе өнгөрсөн шүү. Мөрөөдөөд ч хэрэгггүй
2023-04-10