Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Иранд хижаб өмсөөгүй эмэгтэйчүүдийг ажиглалтын камераар илрүүлж шийтгэнэ
2023-04-10

Ираны эрх баригчид мусульманы хувцас өмсөх дэг журмыг зөрчсөн эмэгтэйчүүдийг олж, шийтгэхийн тулд ажиглалтын камер ашиглаж эхэлнэ гэж тус улсын цагдаагийнхан мэдэгдсэнийг  The Guardian сонин дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Иран даяар гудамж болон олон нийтийн газруудад камер суурилуулж, журам зөрчсөн эмэгтэйчүүдийг илрүүлэх гэнэ. Цагдаагийнхан журам зөрчсөн эмэгтэйчүүдэд зөрчлийн талаарх сануулга болон нотлох баримтыг илгээх бөгөөд эхний удаад сануулж, давтан зөрчил гаргавал шүүхэд шилжүүлэх аж. Түүнчлэн энэ камерын тусламжтайгаар явган зорчигчийн эрхийг зөрчсөн автомашин эзэмшигчдийг олж илрүүлэн, давтан зөрчил гаргасан тохиолдолд машиныг нь хураахаар болжээ. 

 

Энд дуулгахад, 1979 оны исламын хувьсгалын дараа эмэгтэйчүүдийг олон нийтийн газарт толгойн алчуур зайлшгүй зүүж явах заалтыг хуулинд тусгасан юм. Харин өнгөрсөн жил хижаж өмсөх журмыг зөрчсөн гэгдэж цагдаагийнханд саатуулагдсаныхаа дараа амиа алдсан Махса Амини бүсгүйн үхлээс үүдэлтэй эсэргүүцэл дэгдсэнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд хижаб өмсөх журмыг зөрчих нь олширсон байна.

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин