Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
БГД-ийн эмнэлэг гурван настай охинд минь буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан
2023-04-07

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан тухай талийгаач охины аав Г.Энхбилэг мэдээлэл хийлээ. 

 


 

Г.Энхбилэг хэлэхдээ, БГД-ийн нэгдсэн эмнэлэг ханиад хатгаагаа эмчлүүлэхээр очсон охиныг минь Гэдэсний ханиад хэмээн оношилж, долоон хоногийн дараа нас барсан. Миний охин нэгдүгээр сарын 15-нд нас бараад, ажил явдал нь 18-нд болсон. Ингээд 20-ны өдөр БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид "Эмнэлгийн камерын бичлэгийг хурдан авмаар байна. Энэ чухал нотлох баримт" гэж хэлж байсан. Ингээд хоёрдугаар сарын 1-нд цагдаадаа албан тоотоор өргөдөл өгөөд эмнэлгийн давхруудын бичлэг, охин маань эргэлтээр ээжтэйгээ уулзаад алхаж байгаа, эм тариандаа алхаад явж байгаа бичлэг зэргийг авах хүсэлтээ өгсөн. Гэтэл эмнэлгийн зүгээс "Манай эмнэлгийн камерууд бичлэг хийдэггүй" гэх хариулт өгсөн.Уг нь эмнэлэгт эмчлүүлж байхад, сувилагчийн өрөөний үүдэнд эм тариандаа очерлож байхад "Битгий камерт өртөөд бай. Наашаа бол. Цаашаа бол" гээд л байдаг байсан. Сая үүдээр нь ороход ч хяналтын камерын бичлэгүүд нь ажиллаж байна. Тийм байтал миний охины хэвтэн эмчлүүлж байх хугацааны бичлэг байхгүй. Манай камерууд бичдэггүй гэж байгаад нь маш их гомдолтой байна. Би цагдаад гомдолтой байгаагаа хэлсэн. ЭМЯ-нд ч энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү гэж гомдол өгсөн.

 

Oхиныг минь чихрийн шижинтэй, маш их суурь өвчтэй, хэл ярианы хоцрогдолтой, мяраалаг гэх мэт худал мэдээллийг өгсөн байсан. 

 

Миний охин өмнө нь эмнэлэгт хэвтэж байгаагүй. Анх удаа энэ эмнэлэгт хэвтээд л хариуцлагагүй эмч нарын буруу үйл ажиллагаанаас болоод амиа алдсан. Бие нь хүндрээд байхад тариануудаа улам ар араас нь шахаад, таарахгүй тариа, антибиотек 2-3-аар нь хийчихсэн байгаа юм. Анх эмнэлэгт ирэхдээ хөлөөрөө алхаад л явж байсан. Гэтэл эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш дөрвөн өдрийн дараа охины минь бие эрс муудаж хэвтэрт орсон. 

 

БГД-ийн эмнэлэгт өнгөрөгч өвөл нийтдээ зургаан хүүхэд охинтой минь адилхан тохиолдлоор нас барсан. 

 

Анх эмчлэгч эмч нь н.Бадамжав гэж байсан. Өвчний түүхийн дэвтэр нээсэн байх. Тэр эмч нь эмчилж байгаад антибиотекоо солиод үзье гэсэн. Хоёр дахь антибиотекийг солиход эмнэлэгт хэвтээд 3-4 л хонож байсан. Бие нь сайжрахгүй байсан болохоор хоёр дахь антибиотекийг солиход н.Бадамжав эмч давхар эмнэлгийнхээ хяналт зэрэгт хэлэх л ёстой байсан юм билээ. Эмнэлэг ч маш хариуцлагагүй юм. Хүүхэд сайжрахгүй байхад хоорондоо хуралдахгүй, тоохгүй, хайхрамжгүй хандсан.

 

Тухайн өдөр н.Эрдэнэзул гэх эмч ээлжээр гарч байсан. Бас л хайхрамжгүй хандсан. Ер нь энэ эмнэлгийн эмч нарт гомдолтой байгаа. Ийм сэтгэлгүй, тоног төхөөрөмж дутууг мэдсэн бол ирэхгүй байх байсан.  Дүүргийнхээ эмнэлэгт итгэж ирээд хайран сайхан охиноо алдчихлаа. 


Хэдий миний охин босоод ирэхгүй ч гэсэн үр хүүхэдтэй хүн болгонд сэрэмжлүүлэх үүднээс "Хариуцлагатай эмч, эмнэлэг" байгаасай гэсэндээ ингээд явж байна. Би энэ хариуцлага алдсан эмнэлэгтэй тэмцэж, охиныхоо амийг нэхнэ. Тэр эмнэлгийн багаж хэрэгсэл ихэнх нь ажилладаггүй, гацдаг, би өөрөө бариад, хэлж ярьж байж хэвийн ажиллуулдаг байсан. Би охиныхоо төлөө зогсохгүй явна, тэмцэнэ. Миний охин шиг хүүхдүүдийг БГД-ийн нэгдсэн эмнэлэгт үхүүлэхгүйн тулд хөлөө хүрэх газраа хүртэл явна” хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Анагаахын хумхын чинээ мэдлэггүй байж бүх бурууг эмч нар луу чихэх шаардлагагүй.
2023-04-09
Монгол эмч нар чадваргүй муу муу
2023-04-09
Зочин:
Муу эмч нар бдаг гэхдээ дийлэнх нь нэх их хүн загнасан дургүй нь хүрэхээрээ үл тоосон гуйлгасан үнэхээр хэлэх үг алга. Дүүргийн эмнэлг йн эмч нарт үзүүлээд хэрэггүй дээ. Шууд эх нялхаст үзүүлсэн нь дээр байдаг
2023-04-09
Зочин:
Улсын эмнэлгийн эмч нарт сайн
2023-04-09
zochin:
эмнэлгийн буруу. сайжрахгүй бол өөр шатны эмнэлэг эх нялхас руу шилжүүлж үзүүлэхгүй. Дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн эмч нар чадвар муутай, дээр нь эмнэлгийн зохион байгуулалт, хариуцлага сэтгэл муу юм билээ.
2023-04-07
Анагаахын дээд улны сургууль улны эмч нар төгсгөдөг. чадваргүй хүмүүст диплом өгөхгүй байх хэрэгтэйшд
2023-04-07
Монгол эмч нар чадваргүй. Анагаахын дээд арын хаалганы химийн тоо бодож чаддаггүй мангуунуудыг авдаг юм чинь яаж анагаахыг ойлгохын сувилагч нар төгсдөг газар
2023-04-07