Хоёр хоногийн өмнө Монголын хууль хяналтын байгууллагынхан Т.Бадамжунайг Филиппин улсаас албадан авчирсан. Түүнийг нисэх буудлаас шууд хорих анги руу авч явсан юм.
Тэгвэл өнөөдөр түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм. Түүнийг албадан авчирсны дараа Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспортыг хүчингүй болгосон, дансыг нь царцаах шийдвэр гарсан, түүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөхийг хүссэн утгатай албан бичгүүдийг гардуулсан. Үүний дараа Филиппин улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс Т.Бадамжунайг албадан саатуулсан. Албадан саатуулах процесс 10 гаруй цаг үргэлжилсэн. Иргэн Т.Бадамжунай албадан гарахаас татгалзах зүйлгүй, Монгол руу явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" хэмээсэн юм.