Францын засгийн газар энэ оны сүүлээр болох Регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2024 оны зуны олимпын өмнө хотоо "үзэмжтэй" байлгах үүднээс Парисын гудамжинд хоноглодог цагаачдыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар МИР24 мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дүрвэгчдэд байр, нийгмийн үйлчилгээ амлан орон нутаг руу шилжүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Эхний ээлжинд Францын 10 мужид 500 хөдөөгийн хуаран байгуулахаар болжээ.
Нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрт сайн дураар бүртгүүлж, орон нутагт амьдрахыг зөвшөөрсөн хууль бус цагаачдыг орон сууцаар хангах юм байна. Харин албадан нүүлгэн шилжүүлсэн тохиолдолд хуаранд байрлуулах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |