Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Г.Занданшатар: Төрийн албаны муу муухай бүхэн архидалтаас эхэлж байна
2023-04-06

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны  тайланг хэлэлцлээ. ТАЗ-ийн тайланг чуулганы хуралдаанаар анх удаа хэлэлцсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хороо болон ТАЗ-д хэд хэдэн чиглэл өглөө.

 

 

УИХ-ын дарга Төрийн албаны ёсзүйн хуулийг яаралтай батлах шаардлагатайг хэллээ. Энэ тухай тэрбээр “Ингэж ёсзүйг төлөвшүүлж, хэм хэмжээ болгосны дараа хууль шаардлагагүй болно. Энэ бол төрийн албаны нэр хүндийг өргөх гэсэн хандлага.

 

Төрийн албаны ёсзүйн зөрчил 0.1 хувиар буурсныг сайн үзүүлэлт гэж байгаа ч үүний 75 хувь нь ажлын байрандаа архидан согтуурахтай холбоотой зөрчил байна. Архидалтаас төрийн албаны хамаг муу муухай юм эхэлж байна. Төрийн ордон, байгууллагууд дээр “Занданшатарын хар хууль” гэж нэрлэж байгаад архи, дарс оруулахаа больсон. Эргээд хавтгайрах хандлагатай болсон байна” гэдгийг санууллаа.

 

Мөн тэрбээр төрийн албан хаагчдын цалинг нэмж, нийгмийн баталгааг хангаж байж ёсзүйн хариуцлага шаардах ёстойг хэллээ. ОУВС-ийн тавьсан шаардлагад нийцүүлж, 180 мянгад царцаах ёстой байсан. Одоо 225 205 албан хаагчид хүрчихээд байна. Хэдэн хүний ажлын байранд хэдэн хүн ажиллаж байгаад дүгнэлт хийж, эрс шинэчлэл хийе. Ингэж байж цалинг нэмэгдүүлье. Төрийн албыг цомхон, чадварлаг болгох замаар төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хэрэгтэй байгааг хэлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрийн жинхэнэ албан хаагч гэж Төрийн тусгай.,Төрийн захиргааны албан хаагчдыг гэж хуульчилсан байдаг
2023-04-14
Зочин:
100 хувь төрийн өмчтэй компаниудад ТУЗ хэрэггүй. Нийслэлд л гэхэд ИХ-н төлөөлөгчид заавал сонгогддог. Зөвхөн цалин авахын тулд
2023-04-07
Estoi ynnig helsen baina
2023-04-07
Estoi ynen ym heljee. Arhi uudgaa ehleed oorsdoo zogsooh heregtei
2023-04-07
Хэ хэ буруу хүмүүс төрд орсоны байсаны том Балаг юм даа зөв хүмүүс төрд засагт байсан бол энэ бүх муу муухай байдал үүсэхгүй хуримтлагдахгүй л байсан 30жилийн хугацаанд
2023-04-06
Архи уусан төрийн албан хаагчийг ямар ч үг өчиггүй шууд халдаг болчих л доо!! Тэгвэл наадуул чинь аяндаа цэвэрших байлгүй?!!
2023-04-06
Зочин:
Энэ заваан улс төрчид ингэж л попрох юм.
2023-04-06
зочин:
улс төрийн албан тушаалтныг төрийн албаных гэхээ больё. төрийн үйлчилгээний гэдгийг ч нийтийн үйлчилгээний гэж өөрчлөх. төрийн захиргаа, төрийн тусгай албаныг л төрийн алба гэж нэрлэе.
2023-04-06
ХАА САЙГҮЙ Л А РХИДАЦГААЖ БАЙГАА ШҮҮ. ТА НАР Ч ӨӨРСДӨӨ ОРДОН ДОТРОО ӨРӨӨНДӨӨ КОНЬЯК ВИСКИТЭЙ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ДАРГА БОЛГОН НЬ АРЫН ӨРӨӨТЭЙ, АРЫН ӨРӨӨНДӨӨ ХӨРГӨГЧТЭЙ, ИНГЭЖ ХУДЛАА ШААХАА БОЛИОЧ ЭЭ.
2023-04-06
Estoi ynnig helsen baina
Estoi ynen ym heljee. Arhi uudgaa ehleed oorsdoo zogsooh heregtei
ТА НАР ЭХЛЭЭД ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИА САЙН ХАРЧИХ. ТӨРИЙН АЛБА ГЭДГЭЭ ЗӨВ ТОДОРХОЙЛ. НЭГ Л ИХ ОЛОН ХҮНТЭЙ ГЭЭД СОЛИОРООД БАЙГАА Ч ТЭРЭН ДОТРОО ЭМЧ БАГШ НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫГ ОРУУЛЧИХСАН БАЙГАА... ТӨРИЙГ ХУТГАН ҮЙМҮҮЛЖ МУУХАЙ БОЛГОЖ БАЙГАА ЗҮЙЛ БОЛ УЛС ТӨРЧИД ӨӨРСДӨӨ. ӨӨРСДИЙНХ НЬ БАТАЛСАН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ ХУУЛИНД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ ГЭДЭГТЭЭ УЛС ТӨРЧИД, НИЙСЛЭЛ, АЙМАГ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД НЭРТЭЙ УЛС ТӨРЧИДӨӨ ОРУУЛДАГ.
2023-04-06