Гиннесийн номонд бичигдсэн 91 настай загвар өмсөгчийн түүх

img

    
Загвар өмсөгчид залуу цагтаа л эрэлттэй, спорттой адилаар, өөрийн тухай сэтгэгдлийг үгүй хийхгүйн тулд цагаа олж карьераа дуусгах ёстой гэж ихэнх хүмүүс үлддэг. Гэхдээ сүүлийн үед ахимаг насны загвар өмсөгчид илүү алдартай болсоор байгаа юм. Загварын ертөнцөд 80 гарсан, тэр бүү хэл 90 насыг давсан хүмүүс ч ажиллаж байна. Тэдний нэг нь Гиннесийн дээд амжилтын номонд багтсан, 91 настай  Кармен Делль’Орефиче юм.

 

Энэ оны гуравдугаар сард карьераа дуусгаж байгаагаа мэдэгдсэн Кармен загварын салбарт 70 гаруй жил ажиллажээ. Түүнийг хамгийн урт замналтай загвар өмсөгч гэдэг бөгөөд тиймдээ ч Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэсэн аж. Гэхдээ түүний амжилтын замнал тийм ч дардан байсангүй. 

 

Кармены эхлэл

Нөр их хөдөлмөр, уналт босолт гээд алдартай загвар өмсөгчийн хувь тавилан амаргүй. Кармен ердөө 13 настайдаа загвар өмсөгчийн замналаа эхлүүлжээ. Гэхдээ тэр үе нь түүнд аймшигтай санагддаг байсан гэнэ. Охин өөрийгөө авьяастай эгж боддоггүйн дээр загварын ертөнц ч түүнийг нэг их татдаггүй байж. Кармен охин өлсөхгүй, ээждээ бага ч атугай туслах гэж л загварын тайзнаа алхаж, мөнгө олохоор чармайж байсан гэдэг.

 

Кармен ядуу гэр бүлд төржээ. Үүний дээр, охиныг өсвөр насанд байхад нь аав ээж нь салж, охин ээжтэйгээ үлдсэн аж. Аав нь хөгжимчин байсан, дэлхийгээр аялан тоглодог байсан бөгөөд нэг их чинээлэг нэгэн байгаагүй ч Кармен болон ээжид нь туслахыг хичээдэг байж. Гэвч энэ тусламж тэдний амьдралд хаана нь ч хүрдэггүй байв. Үүний дээр аавтайгаа ч уулзаж чаддаггүй, заримдаа хэдэн жилээр ч хүлээх хэрэгтэй болдог байжээ.

 

Кармены дурссанаар, тэр ээжийнхээ хамтаар хөлсний байр хэсэж, хэзээ ч өөрийн гэсэн ортой байж үзээгүй гэнэ. Кармен анхны ажилдаа явахдаа дугуйт тэшүүр унан явжээ. Ингэж л тэр өдөр хоногийн өл залгуулах гэж хичээж буй ээждээ туслан, хэмнэж байсан гэдэг.

 

Ердөө 15 настайдаа Кармены зураг  Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарчээ. Хүмүүс үүнийг хосгүй амжилт гэж нэрлэдэг бол Кармен төдийлөн хөөрч догдолсонгүй. Кармен зурагчин ур чадваргүйн улмаас өөрийг нь эрэгтэй хүүхэд шиг харуулсан гэж буруутгадаг байж. 

 

Кармен загварын замналыг мөрөөдөж байгаагүй

Кармен Делль’Орефиче загвар өмсөгчийн карьер огтхон ч мөрөөдөж байсангүй. Бүх зүйл л санаандгүй болсон гэж тэрбээр ярьж байв.

 

"Би санамсаргүй байдлаар л загвар өмсөгч болчихсон. Үүнд нэг их гоё ганган юм байдаггүй санагддаг байлаа. Энэ бол би сайн хийж чаддаг, ээждээ багахан ч гэсэн туслахуйц мөнгө өгөх л ажил байсан" хэмээн Кармен ярьжээ.

 

Кармены дурссанаар, ээж нь захиалга авч, оёдлын хуучин машинаар хувцас оёдог байж. Чухамхүү эндээс л Кармен загварын талаар ойлголттой болжээ. Кармен загвар өмсөгч болоогүй байсан бол дизайнер болох байсан хэмээн дурсжээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

base dase:
Documents Cloned cards Banknotes dollar / euro Pounds IDS, Passports, D license, Utility bills, Social Security Cloned cards, Resident ,permit fullz and dumps visas Banknotes dollar / euro Pounds bank statement Certificates, Diplomas, Any documents etc . IELTS,TOEFL,ESOL,CHSK Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 ORDER DRIVERS LICENSE, PASSPORTS ID CARDS AND OTHER DOCUMENTS We are a team of professionals with many years of experience in producing Banknotes dollar / euro Pounds fake passports and other identity documents, best quality producers of fake documents. With more than 10 million documents circulating in the world. Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762
2023-04-10