Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ЖАГСАГЧИД: Багш нар шүүгчдээс дутахгүй цалин авах ёстой
2023-04-06

 

Монголын Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлсийг нэмэхийг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсагчид "Монголын боловсрол багшийн хомсдолд орж байна. Учир нь багш нарын цалин амьдралд үнэхээр хүрэлцэхгүй, хоосон хонох нь холгүй байна" хэмээж байлаа. Жагсаалыг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж байна. 

 

ШУТИС Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Дэлгэрмаа 


Өнөөдөр Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлого гэх том зорилго тавиад улс орноо хөгжүүлэхийн явж байна. Гэтэл ШУТИС-ийн хувьд нэн хангалтгүй байна. Манай сургуульд багшийн орон тоо маш муу болж эхэлж байна. Өнөөдөр дэлхийн жишигт хүрье хэмээн том зорилго тавьсан атлаа авч байгаа цалин нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Дээрээс нь өсөж байгаа инфляцын түвшин, хэрэглээний барааны үнийн өсөлтөөс болж бид гүн хямралд орлоо. 


Өнөөдөр хамгийн том хөрөнгө оруулалт бол хүний капитал. Тиймээс хүний капиталдаа хөрөнгө оруулахыг шаардаж байна. Мөн БШУЯ-ны хоёр талын хэлэлцээр байгаа. Хэлэлцээрийн заалтаа огт биелүүлэхгүй байгаа учраас бид аргагүй эрхэнд сонирхлын маргаан үүсгээд цуглаан жагсаалыг хийж байна. Цаашид мянга цэцэрлэг бариад яах юм бэ. Багш байхгүй бол тэр хүүхдүүдийг хэн ч хүмүүжүүлэхгүй. 

 

Шинжлэх ухааны нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан

 

"Шударга ёс нийгмийн баялгийн тэгш хуваарилалтаас эхэлнэ. Жирийн хөдөлмөрчин ард иргэдийг өлөн, зэлмүүн амьдруулж буй нь ямар шударга ёс вэ. Авлигач нартай тэмцэж байна гэх мэдээллээр хэн цадах юм бэ. Сүүлийн гурван жил ковидтой хамтарч төр биднийг ийм болголоо. Хамгийн бага цалинг залуу ажилчид авч байна. Тийм ч учраас тэд гадаадыг зорьж байгаа.

 

Эрдэм шинжилгээний ажилчдын дундаж цалин 800 орчим мянга. Тэдэнд ямар ч нэмэгдэл байдаггүй. Татвар, хураамжаа төлөөд гар дээрээ авч байгаа цалин нь амьдралд яагаад ч хүрдэггүй. Иймд цаашид ажил байгаад ч ажилтан байхгүй болох нь ээ. Энэ бүхнийг ойлгож, ухаараач. Нүд, чихгүй байдгаа болиоч ээ" гэв.

 

БЗД-ийн 59 дүгээр цэцэрлэгийн тогооч Х.Хэрлэн


Миний сарын цалин бол 615 мянган төгрөг. Ерөнхийдөө бол багш нарын цалин тодорхой хэмжээнд нэмэгдээд ажилчдын цалин огт нэмэгдээгүй. Одоогоор 18 дах жилдээ ажиллаж байгаа хэдий ч цалин хөлсний ямар ч нэмэгдэлгүй ажиллаж байна. Ийм цалинтай байхад нийгэмд амьдрал, ахуйгаа хэрхэн залгуулах вэ гэдэг үнэхээр хэцүү асуудал болоод байна. Тиймээс өнөөдрийн энэ жагсаал цуглаанд дуу хоолойгоороо хүргэхээр ирсэн" гэсэн юм. 

 

ХУД-ийн 41 дүгээр сургуулийн багш н.Хорлоо 

 

Цалинг 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа юм. Өнөөдөр багш нар наад захын хэрэгцээгээ хангах боломжгүй цалин авч байна. Яамнаас цалин нэмлээ гэдэг ч амьдралд мэдэгдэх өсөлт гараагүй. Дундажаар багш 800 мянган төгрөг авдаг. Дээрээс нь цалингийн зээлтэй. Бид тодорхой үр дүнд хүрэхгүй бол ажил хаялт хийнэ. Багш нар шүүгчдээс дутахгүй цалин авах ёстой " хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин
Багш бэлтгэх их сургуулиудын босго оноог өндөр болгож маш чанартай багш нарыг бэлтгэж цалинг өндөр болгох хэрэгтэй ... Одоогоор үнэндээ боловсролын чанар хэцүү л байгаа шүү дээ ...
2023-04-07
Нүүрэсчид турхирч бна...
2023-04-06
зочин:
Битгий давар!!! Хүүхдэд олигтой мэдлэг боловсрол олгочихдог ч юм шшиг
2023-04-06
zochin:
delgermaa ork xeden mongo avch dee
2023-04-06
zochin:
yamar ch chadvargyi baij
2023-04-06
zochin:
shvvgch nariin tsaling avilga avhgyi bailgah gej 4 saya bolgood bsn ylam l avilga avaa biz dee.tednii tsaling buuruulj bagsh bidniih shig bolgo
2023-04-06
Дэлхийн аль ч улсад шүүгчтэй адил цалин авдаг багш нар байхгүй!!!
2023-04-06
Зочин:
Шүүх гэдэг бол товчдоо хийсвэр шинжлэх ухаан гэж олон улсын нэгдмэл ойлголт байдаг. Тэгээд ч үе үеийн шүүгч гэдэг ойлголт нь харьцангуй шилэгдмэл, итгэл үнэмшилдээ үнэн ч хүмүүс байдаг жамтай. Уг хүн нь угаас буруу итгэл шуналтай бол цалинг нэмээд ч нэмэргүй. Иймд энэ марзан тогтолцоог халж шүүгч нарын цалинг бууруулах нь зөв. Бага гэж үзвэл халагдаад бизнес хийнэ биз. Энэ марзан нийгмийн дунджаас 3 дахин өндөр цалинг шүүгч нарт өгдөгийг болиулах хэрэгтэй
2023-04-06
ажилчдыг нь төсвийн биш болгоод тусад нь гаргаад цалинг нь зах зээлийн зарчмаар болгох гэсэн чинь эсэргүүцээд өөрсдөө үлдэхээр болоо биз дээ
2023-04-06
Мөнхтуяаа чи хуцна биз. Энд ямар ч улс төр байхгүй.
2023-04-06
Зочин:
Багш нарын цалинг сүүлийн жилүүдэд 30 хувь нэмсэн мөн 5 жил ажилласан бол хугацаанд нь нэмэгдэл урамшуулал олгох зэргээр нилээд арга хэмжээ аваад байна шүү дээ. Багш нар бол бодит байдал дээр үдээс урьд, хойш гээд өдрийн хагас ажиллаж байгаа ш дээ. Багш нараар шоу хийж улс төр хөөхөө болимоор юм. Харин цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч нар, бусад төрийн албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй.
2023-04-06
Мөнхтуяаа чи хуцна биз. Энд ямар ч улс төр байхгүй.
zz:
хичээлээ сайн за хүүхдийн авах оноо 90ээс 100 болгож байж цалингаа нэхбэл яасан чадахгүй л дээ арчаагүй
2023-04-06
МЭДЛЭГ БОЛОВСГОЛГУИ ЗААХ АРГА ЗУИГУИ БАИЖ ДОНГОСЦГО
2023-04-06
Мөнх:
Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж, хөдөлмөрийг барууны улсуудын адил цагийн үнэлгээ, төлбөрт шилжүүлэх хэрэгтэй.
2023-04-06
Үр дүнгийн урамшуулал:
Цалин нэм гэж орилоод яах юм бэ, түүний оронд үр дүнгийн урамшуулалаа бодитой болго гэж нэхбэл яасан юм, сайн багш их цалин, муу багш бага цалин авах, өөрөөр хэлбэл, хавтгайд нь цалин нэм гэж попрох биш, бидний ажлыг бодитоор үнэлээд өгөөч ээ л гэвэл зүгээр санагдана.
2023-04-06
khuuramch diplomtoi khumuus iim tsalin awakhguiee
2023-04-06