Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Д.Амарбаясгалан: Цар тахлын хуулиар томилогдсон 2000 албан хаагчийг чөлөөлж байна
2023-04-06

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төрийн албыг цэгцлэх Шүүр ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.

 

 

Монголын төрд 300 орчим мянган хүн ажиллаж байна. Тэдний 225 000 нь төсвөөс цалинждаг бол 75 000 орчим нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудад ажилладаг байна.

 

Шүүр ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөж байгааг Д.Амарбаясгалан сайд хэллээ. Тэрбээр “Цар тахлын хуулиар төрийн болон төрийн өмчит компаниудад томилгоо хийсэн. Цар тахлын хуулиар томилогдсон 2000 гаруй албан хаагчийг чөлөөлж байна. Тэд шаардлагатай шалгалтад хамрагдаж, хуулийн хүрээнд буцаж орох боломжтой”-г хэлэв.

 

Мөн тэтгэврийн насны 5000 орчим хүн төрөөс цалинжиж байгааг хэллээ. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авангаа төрд ажиллаж, цалинждаг эдгээр хүмүүсийг чөлөөлөх асуудал бас яригдана. Гэхдээ ялгаа, заагтай хийгдэхийг хэлж байна. Хүн ам багатай, боловсон хүчний хомстолтой төв суурин газар аргагүй эрхэнд аргагүй эрхэнд ажиллаж байгаа хэсэг бий. Тэтгэвэрт гарсан багш, эмч, нарийн мэргэжилтнийг төр буцаан урьж ажиллуулж байгаа тохиолдол нэлээдгүй байна. Харин онцын шаардлагагүй атлаа тэтгэвэр авангаа төрөөс цалинждаг хүмүүс Шүүр ажиллагаанд хамрагдах нь тодорхой болж байна.

 

2023 оны төсвийн хуулиар энэ оноос тэтгэвэрт гарсан хүн төсвөөс цалинжихыг хориглосон юм.

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн албанд байгаа мэргэжлийн бус, хууль бусаар томилогдсон хүмүүсийг чөлөөлж, төрийн албыг цэвэрлэхээр ажиллаж байна. Аль нэг нам, улстөрчдийн харьяанд төрийн албыг хашдаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ажилладаг байдлыг үүгээр таслан зогсоох ёстой. Улс төрийн сонгуулийн үр дүн яаж ч төрийн алба баталгаатай, мерит зарчимтай байх учиртай” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Төрийн албанд ажиллаж буй хүнийг чөлөөлөхдөө нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл Шүүр ажиллагааны хүрээнд шууд чөлөөлөх боломжгүй. Тиймээс ЗГХЭГ-аас төрийн бүх шатны удирдах албан тушаалтнуудад чөлөөлөгдөх хүмүүст 04 дүгээр сарын 06-нд багтааж мэдэгдэл хүргүүлэх үүргийг өгч, энэ тухай мэдээллээ илрүүлэхийг даалгасан юм.

 

Төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ зориуд алдаа дутагдал бий болгож, эс үйлдэхүй гаргасан албан тушаалтантай хариуцлага тооцно гэдгийг ЗГХЭГ-ын дарга анхаарууллаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Цар тахал гэж баахан цалам бугуйл барьж галзуурч гүйцгээсэн цар тахал нь хумигдсан тэр бүү хэл тахал гэдэг нь ч тодорхойгүй байхад цар тахалын хууль гээч бусармаг баримт бичгээ хэдэнтээ сунгаж ард түмнийг залхаан цээрлүүлэх үйл ажиллагаа явуулсан. Одоо сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнө дүр эсэгсэн үйлдлүүд чинь дэндүү муухай бохир бусармаг харагдуулж байна
2023-04-08
иргэн:
Оройтсон бороо ямар ч логиг утга учир алга
2023-04-07
Зандан:
Наад цар тахлаас чинь өмнө албан тушаалаа ашиглаж мэрнэжлийн бус эгч Батцэцэгийг төрийн албанд шургуулж, төрийн албыг төрлийн алба болгож, төрийн ажлыг замхруулж яваа Зандбншатарын эгч Батцэцэгийг Нисэхийн албыг нурааж байгаа ажлыг таслан зогсоохгүйгээр ард түм нээ алагчилж байдгаа зогсоовол яасан юм вэ?
2023-04-06
мерит зарчмаар томилогдоогүй хүмүүсээ халаач ээ
2023-04-06
САИН САИН
2023-04-06
zochin:
Цэргийн албан хаагчаас тэтгэвэрт гарсан хүмүүс төрийн тусгай болон захиргааны албанд нилээд байгаа даа
2023-04-06
Зөв зөв!! Залуучууд минь зоригтой ажиллана шүү!!!
2023-04-06