Монголын үзэгчид "Гал тогоо" цувралаар сайн таних, энэ кинонд ахлах тогоочийн дүр бүтээсэн Оросын Ардын жүжигчин Дмитрий Назаров 50 мянган рублиэр торгуулжээ. Түүнийг "Хотят ли русские войны" буюу "Оросууд дайныг хүсээ гэж үү?" дууны төлөө Москвагийн шүүх торгосон гэж Медиазона мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш гурав дахь өдөр Назаров юүтүб суваг дээрээ нэгэн бичлэг оруулжээ. Энэ бичлэг дээр тэрбээр эхнэр Ольга Васильевагийн хамтаар өөрийн зохиосон, дайн эсэргүүцсэн агуулга бүхий дуу дуулсан байна. Үүнийг шүүх Оросын армийн нэр хүндийг гутаасан хэмээн үзэж, Назаровт торгуулийн шийтгэл оноожээ.
Энд дуулгахад, дайн эхэлснээс хойш Назаров эхнэрийн хамт дайн эсэргүүцсэн шүлэг уншиж буй бичлэгүүдээ интернетэд байнга тавих болсон юм. Ингээд 2023 оны нэгдүгээр сард тэднийг Чеховын нэрэмжит театраас хөөжээ. Түүнчлэн Назаровыг "12 сандал" романаар хийх шинэ киноны зураг авалтаас хассан байна. Энэ оны сүүлээр дэлгэцнээ гарахаар төлөвлөж буй энэ кинонд Назаров Киса Воробьяниновын дүрд тоглох байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |