УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлан сонсож байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ковидын үеийн төрийн албаны тайлан гэсэн үг. Ковидын үед төрийн албанхан онлайнаар ажилласан. Ачааны хүндийг цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албан хаагчид үүрч, давж гарсан. Цахимаар хуралдаад хагас байдлаар ажиллаад байхад төрийн алба яагаад ингээд том болчихов. 225 мянган төрийн албан хаагчтай. Монгол төр ганц ажил олгогч болж хувирах нь байна. Социалист дэглэмтэй улсын ажил олгогч нь ганцхан төр байдаг байх. Хувийн хэвшил, чөлөөт эдийн засаг, бие дааж ажиллах гээд бүгдийг нь хумьж байна гэсэн үг. Ковидын үеийн түр томилгооны асуудал юу болов? Үүнийг цэгцлэх дээр ямар бодлого барьж байна. Тухайлбал, Төрийн жинхэнэ мэргэшсэн, шударга бөгөөд ур чадвартай есөн хүний хүчээр Хөгжлийн банкны сонсгол хийгдсэн. Монголын төрд чадалтай хүсэлтэй залуус байна. Энэ хүмүүсийн урмыг хугалж болохгүй. Ажил хийдэг ачаа үүрдэг хэдхэн хүн байна. харин ажлаа хийхгүй цалингаа аваад явдаг хүмүүст төрийн албан хаагчид өөрсдөө сэтгэл дундуур байна. Үүнд ТАЗ ямар дүгнэлт хийж байна вэ?" гэсэн хариулт авахыг хүслээ.
ТАЗ-ын ажлын хэсэг "ТАЗ хэд хэдэн чиглэлийг анхаарч үзэж байна. Төрийн албан хаагчдын тоо ажиллах хүчний 17 хувь байна. Нэгдүгээрт, албан хаагдыг ангилалыг яаж авч үзэх вэ гэсэн асуудал байна. Төрийн үйлчилгээ хүртээмжтэй байх ёстой гэсэн агуулгаар төрийн үйлчилгээний байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн болон ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна. Ковидын хугацаанд 1196 зөрчилтэй томилгоо хийгдсэн. Одоогоор 491 шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Шударга байдлын тухайд төрийн албан хаагчдийн дунд явуулсан судалгаагаар цалин хөлс, нийгмийн баталгаа хангах асуудал дээр тэгш бус байгааг хөндсөн. Иймээс суурь цалингийн хэмжээг хангалттай болгох, чиг үүргийн шинжилгээг байгууллага бүр дээр хийх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх бодлогын төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.
Уншиж байна |