“Ногоон зээл”-ийн хэрэгжилт, “Петрочайна” компанийн химийн хог хаягдлын талаар болон цаг үеийн бусад асуудлаар БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх
БОАЖЯ-ны ажлын хэсэг Дорнод аймгийн Матад суман дахь "Петрочайна дачин Тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайд 2022 оны долоодугаар сарын 4-8-ны өдрүүдэд ажилласан. Хяналт шалгалтаар хугацаа нь дууссан 32 нэр төрлийн 592 тонн орчим устгах шаардлагатай химийн бодис хадгалагдаж байсныг устгуулах шаардлага хүргүүлсэн. Эдгээр химийн бодисуудыг тус компани 2009 оноос өмнө импортоор оруулж иржээ. Улмаар хадгалалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтын шаардлага хангахгүй аюултай химийн хог хаягдал болсон.
Химийн хог хаягдлыг "Элемент" ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу устгалд оруулдаг. Улмаар "Элемент" ХХК нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай гэрээ байгуулан химийн бодисын хог хаягдлыг устгалд оруулж байгаа. Улмаар "Элемент" ХХК нь 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 32 нэр төрлийн 577 тонн аюултай хог хаягдлыг устгалд оруулсан. Мөн бид Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах үйлдвэрийг 20 га газар талбайд барьж байгуулахаар ажиллаж байна" хэмээв.
БОАЖЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох
Байгаль орчны хяналтын чиглэлээр салбарын хэмжээнд нийтдээ 391 албан бичиг 47 өргөдөл гомдол хүлээж авсан байна. Салбарын хэмжээнд бичиг хэргийн шийдвэрлэлт нь 226 бичиг нь хариу байхгүй байсан бол 165 бичиг нь хариутай байсан.Үүнээс 125 бичгийг нь хугацаанд нь шийдвэрлээд ажиллаж байна. Мөн 47 өргөдлийн 28-г нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.
нийслэлийн байгаль орчны газартай хамтран иргэдийн ирж буй гомдлын дагуу тухай бүрт нь шийдвэрлэх, бодлогын түвшинд туул голын бохирдолтой холбоотой асуудал дээр гурван чиглэлийн хяналт шалгалт оруулсан. Үүнд:
Туул голын сав газраас СБД-ийн 8 дугаар хороонд орон сууцны барилга барьж байгаа компани нь барилгын сууриас гарсан газрын доорх усыг зөвшөөрөлгүйгээр Сэлбэ гол руу нийлүүлж байна гэх гомдол иргэдээс ирсэн. Үүнд холбогдох улсын байцаагч нар ажилласан. Энэхүү гомдол нь үндэслэлтэй байсан учир 1 сая 500 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 16 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулах арга хэмжээг авсан.
Мөн нийгмийн сүлжээгээр ойрын өдрүүдээр нилээдгүй шуугиан дагуулсан "Туул голд бохироо шууд нийлүүлж байна" гэх асуудал дээр бид холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтран ажиллаж Туул голын уснаас дээж аван холбогдох хөндлөнгийн лабораторт дээжийг нь хүргүүлсэн. Тус хяналт шалгалтын явцад ахуйн болон үйлдвэр үйлчилгээний байгууллагаас бохир ус нийлүүлж байгаа эсвэл нийлүүлсэн зөрчил тогтоогдоогүй. Зөвхөн үерийн усан дээр маш их хэмжээний хог хаягдал бөөгнөрсөн, шар усны үерын асуудал л яригдсан" гэв.
Уншиж байна |