БНХАУ-ын Батлан хамгаалах яам АНУ, Тайванийн харилцааг эсэргүүцэж, тусгаар тогтнолоо хамгаалахад бэлэн гэв

img

Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь энэ өдрүүдэд АНУ-д айлчилж, тус улсын хууль тогтоогдчидтой уулзаж байгаа. Харин үүнийг БНХАУ-ын тал эрс эсэргүүцэж байгаа юм. Энэ удаад Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдэл гаргажээ. 

 

БНХАУ-ын Батлан хамгаалах яам АНУ, Тайванийн хоорондын аливаа харилцааг эсэргүүцэж, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

 

"АНУ, Тайванийн хооронд аливаа албан харилцаа явуулж байгаа, Тайванийн удирдлагууд аливаа шалтгаг, шалтгаанаар АНУ руу очиж байгаад бид шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж байна. "Нэг Хятад" зарчмыг АНУ зөрчиж байгааг шийдэмгий эсэргүүцэж байна" хэмээн БНХАУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Түүнчлэн Батлан хамгаалах яам Вашингтонд хандан "БНХАУ-ын хэрэгт бүдүүлгээр оролцохоо" зогсоохыг уриалсны дээр Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдал, тусгаар тогтнолыг хамгаалах зорилгоор байлдааны бэлэн байдалтай байгаа гэдгийг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болд:
Ер нь Орос Хятад Америк гэсэн энэ гурван их гүрэн дэлхийн жижиг улсуудыг бяц гишгэх байх шүү
2023-04-06
Өмхий хужаа нар дайн хийвэл улсаа дотроосоо задлана биз. Өвөрмонголчууд минь далмидуулаад салаад ирээсэй.
2023-04-06
жижиг Тайваныг орхиоч дээ:
эх газрын Хятад газар нутаг, байгалын баялаг, үйлдвэрлэл, экспорт, спорт гээд л бүх зүйлээрээ дэлхийд бараг 1т орно. хүн амаараа ч гэсэн. зүгээр л жижиг Тайваныг орхиод тайван амьдардаг болоосой. Тайваниар яадаг юм бэ. Том улс байж нэг муу жижиг улсаар яах вэ дээ. БАйлдаж сүр хүчээ харуулна гэвэл байлд даа, хятадуудыг үзэн яддаг улсуудад /орос ч үүнд багтана/ сайн хэрэг шдээ. Дэлхий ээжид бас үзэн ядагдаж байгаа тул байгалийн гамшиг, АНУ-н хүчирхэг армитай хийх дайнд ялагдана шүү. тиймээс хятад байлдаад хэрэггүй -улсаа л сөнөөнө. жижиг үндэстэнгүүд чинь хятадуудыг дотроо бүгд үзэн яддаг. бас цэргийхэн нь байлдах чадваргүй, чадах ганц зүйл нь ихээр хямд үйлдвэрлэн дуурайж мөнгө л цуглуулж бүгд саятан, тэрбумтан болох чадвартай. Байлдана гэвэл ялагдана 100%. Учир нь нүдэнд үл харагдах бүх гадны хүчин /чөтгөр, бурхан 2 улаа/ хятадуудын эсрэг. Тайванчууд үүнийг мэдэж байгаа тул Хятадуудын өөдөөс 100 хувь бардам байлдана.
2023-04-06