Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Авлигагүй Монгол болоход иргэн таны оруулах хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсэг авах юм
2023-04-06

Засгийн газраас бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business платформыг өнөөдөр нээлээ. Е-Business платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ платформ нээгдсэнээр ААН шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдэх боломж бүрдэж буй юм. 

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "И Монгол платформ 1.5 сая орчим хэрэглэгчтэй болсон байна. Өнөөдөр И Монгол платформ E-Business цэс нээгдэж байна. Е-Business платформ нээгдсэнээр гадаадын улсаас Монголын бизнес, эдийн засгийн салбарт оролцогч байх боломж бүрдэж байна. Компани байгуулахаар татвар, улсын бүртгэлийн байгууллага дээр очдог байсан бол одоо гар утас руугаа ороход хангалттай болж байна. 

 

Засгийн газрын гол байр суурь бол хүнтэй шууд нүүр тулахгүйгээр технологийн дэвшилд тулгуурлан хүнд суртлыг багасгах зорилт тавьж байгаа. Энэ нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд чухал юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шилэн ажиллагаа ч үүнтэй холбоотой.

 

E-Business цэс бол дөнгөж эхлэл. Цаашид хөгжүүлэлт хийнэ. Хувийн хэвшлийнхэн маань E-Business цэсийг хэрхэн хөгжүүлэх, үйлчилгээ авахад ямар асуудал үүсэж байгаа талаар 11-11 төв рүү утасдаад, бидэнд мэдэгдэж болно. 

 

 

Цахим Монгол, авлигагүй Монгол, Шилэн Монгол Улс болоход иргэн таны оруулж чадах хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсгээ авах юм. Одоогоор 600 орчим мянган хүн авсан байна. Оны эцэст 1.5 сая хэрэглэгчийг тоон үсэгтэй болгож чадвал энэ бол цахим хувьсгал болно. Тоон гарын үсэг авснаар та заавал нотариат дээр очих албагүй, орон нутгаас Улаанбаатарт ирж үйлчилгээ авах шаардлагагүй болно. Цаашлаад цахимаар сонгууль өгөх боломж бүрдэнэ. Та тоон гарын үсгээрээ хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад бизнесийн бүх баримт бичгүүдийг баталгаажуулах боломжтой. Иргэд бүгд цахим гарын үсэгтэй болвол төрийн үйлчилгээг и-мэйлээр хүргэх боломж бүрдэнэ. Тиймээс иргэн, ААН-үүддээ тоон гарын үсгээ авахыг уриаллаа.  

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yarisaar suugaad bayan mongol bayalagtai mongol gazar nutagtai gol ystai maltai tsuuhun irgentei mongol hedhen darga nar hagartalaa bayjaad busad ni uvchilj em terianii munguu diilehgyi yhej duusahnee.zaluus ni gadaadad huduuniihun hotod irj hulgai hiij bna
2023-04-06