Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Болгарын боомтуудад Оросын хөлөг онгоц хүлээн авахыг хориглоно
2023-04-06

Аль орны далбаатай явж байгаагаас үл хамааран Оросын бүхий л хөлөг онгоцуудыг боомт дээрээ хүлээн авахгүй байх шийдвэрийг Болгарын эрх баригчид гаргажээ. Энэ талаар The Moscow Times сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Болгарын эрх баригчид хориг хэрэгжүүлэх тухай Европын холбооны захирамжийн дагуу Оросын хөлөг онгоцуудыг аль орны далбаатайгаас үл хамааран боомтууд дээрээ хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэр дөрөвдүгээр сарын наймны өдрөөс эхлэн үйлчлэх аж. 

 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Болгарын боомтууд руу ОХУ-ын далбаатай хөлөг онгоцуудыг нэвтрэхийг хориглож байсан юм. Харин энэ удаад аль орны далбаатай байхаас үл хамааран, Оросын бүх хөлөг онгоцыг нэвтрүүлэхгүй байхаар шийджээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин