АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн ач хүү, бага Роберт Кеннди 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ. Энэ талаар түүний сонгуулийн кампанит ажлын зохион байгуулагчаас авсан эх сурвалжтайгаар CNN мэдээлсэн байна.
Өдгөө 69 настай улс төрч бага Роберт Кеннеди Америкийн 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн төрсөн ах, АНУ-ын Ерөнхий прокурор, Нью-Йоркийн сенатч байсан Робертын хүү бөгөөд хүрээлэн буй орчны асуудлаар мэргэшсэн хуульч аж.
Тэрбээр вакцин эсэргүүцэгч гэдгээрээ алдартай. "Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах" нэртэй вакцин эсэргүүцдэг байгууллагыг үндэслэн байгуулсан, аутизм нэмэгдэж байгаа нь дархлаажуулалттай холбоотой гэж үздэг юм байна. Харин экологч хуульчийн хувиар Гузон голыг цэвэрлэх ажлыг удирдах бүлэгтэй хамтран ажиллахын дээр экологийн эрзүйн фирмийг байгуулж байжээ.
Ирэх оны сонгуульд Ардчилсан намаас бага Роберт Кеннедигээс гадна зохиолч Мариан Уильямсон нэрээ дэвшүүлэхээр болсон юм. Түүнчлэн өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден ч сонгуульд дахин өрсөлдөхөөр төлөвөлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |