Филиппин улсаас Т.Бадамжунайг албадан авчирсан үйл явдал өнөөдрийн гол сенсааци байлаа. Монгол Улсаас 2018 онд гарсан түүнийг авлигын хэргээр шалгахаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ахалсан баг албадан авчирлаа.
Энэ тухай олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж байгаа ч улс төрийн хүрээнийхэн чимээгүй байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Жунайг “жижиг” гар ч гэх шиг . Улаанбаатарын газар, зөвшөөрлийн “загалмайлсан эцэг”, Монголын хүний нөөцийн ерөнхий менежер байсан ТОМ хүн шүү дээ. Нэг үе түүний визийг авч байж л сайд, дарга болдог байсандаг. Хэн хуулийн байгууллагад даргаар очихыг ч мэддэг. Х.Нямбаатар онц сайн байна" хэмээн жиргэжээ.
Уншиж байна |