Дэлхийн хамгийн таагүй үнэрт цэцэг Нью-Йорк хотод цэцэглэжээ

img

Дэлхийн хамгийн эвгүй үнэртэй "хүүрийн цэцэг" гэгддэг Аморфофаллус титанум гэх цэцэг АНУ-ын Нью-Йорк хотноо цэцэглэжээ. Энэ талаар Нью-Йорк Пост сонин мэдээлсэн байна.

 

Цэцэглэх үедээ муудсан, ялзарсан эдийн үнэр ханхлуулдаг гэдгээрээ алдартай энэ цэцэг Нью-Йоркийн Бронкс дүүрэг дэх ботаникиийн цэцэрлэгт цэцэглэсэн байна. Энэ цэцэг хоёроос гурван жилд нэг удаа цэцэглэдэг бөгөөд 24-36 цагийн туршид дэлбээгээ нээгээд дараа нь хумигддаг аж. 

 

Таагүй үнэрт цэцэг шавжаар хооллодог, тиймээс шавж татахын тулд ийм үнэр гаргадаг байна. Өмнө нь Нью-Йорк хотод  Amorphophallus titanum цэцэг  2016, 2018,2019 онуудад цэцэглэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ