Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хеопсын бунхныг хаана
2023-04-05

Египетийн Хеопсын цац суваргын хонгил руу жуулчдыг энэ зун оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Таван мянганыг элээсэн энэ байгууламжийг сэргээн засварлах хэрэгтэй гэж үзсэний улмаас ийм шийдвэр гаргасан байна. 

 

Хеопсын цац суваргын хонгилыг хаах үеэр чухам ямар сэргээн засах ажил хийх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Египетийн зарим хэвлэлийн мэдээлснээр, орох хэсгийн байгууламжид хүчитгэл хийж, гэрэлтүүлгийн системийг шинэчлэх аж. Ийм сэргээн засварлах ажлыг таван жилийн өмнө Хефрений цац суваргад хийж байжээ. 

 

Хеопсын цац суваргын сэргээн засварлалтын ажлыг зургадугаар сард эхлэх юм байна. Харин дуусах хугацааг хэлээгүй, өмнө нь Хефрений цац суваргад сэргээн засварлах ажлыг хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин