Зеленский Польшид айлчилж байна

img

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Польшид очсон талаар RMF радио албан бус авсан эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Энэ нь Украины Ерөнхийлөгч Польшид хийж буй анхны албан ёсны айлчлал юм. Зеленский Польшид хийх айлчлалынхаа үеэр Украинд олгох цэргийн тусламж, дайны дараах сэргээн босголттой холбоотой сэдвээр хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. 

 

"Украины үнэн" сонины мэдээлснээр, Зеленский тэргүүн хатагтайн хамт Польшид очсон байна. Түүний энэ айлчлал нь дайн эхэлснээс хойш Ерөнхийлөгчийн айлчлалыг урьдаас мэдээлсэн анхны тохиолдол юм 

 

Польшийн Ерөнхийлөгчийн захиргааны мэдээлснээр, Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт зочдыг албан ёсоор угтсаны дараа Ерөнхийлөгчийн ордонд хэлэлцээ хийж, үүний дараа төлөөлөгчдийн хэлэлцээ болох юм байна.

 

Г.Бямбасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТэрбишZ:
Их Орос Украйны дараа Польшийг эзлэнэ
2023-04-06
зүчи:
угаасаа л арчина л гэнэ дээ
2023-04-05
Энэ 2 хамтарвал Орос будаа болно. Аргаа бараад цөмдөнө л гэж айлгах байх
2023-04-05