Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудын мэдээллийг ил тод болгох Шилэн ажиллагаа үргэлжилж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшигчдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон.
Тэгвэл ирэх долоо хоногт Хөдөө аж ахуйн санг олон нийтэд нээлттэй болгоно гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ. Тус сангийн мэдээллийг shilen.gov.mn сайтаар дамжуулан нээлттэй болгох аж. Ингэснээр Хөдөө аж ахуйн сангийн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан эсэх, хууль зөрчсөн эсэхэд сэтгүүлчид, олон нийт үнэлэлт дүгнэлт өгч, шүгэл үлээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Уншиж байна |