Сөргөлдөөн үүссэн нөхцөлд ашиглах бөмбөгдөлтөөс хоргодох байр барих тухай хуулийн төслийг Японы эрх баригчид ирэх санхүүгийн жид хэлэлцэн батлаж магадгүй гэнэ. Энэ талаар Японы эрх баригч Либераль ардчилсан намаас сонгогдсон парламентын гишүүн Кэизи Фуруя Блүмберг агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Тайванийг тойрсон хурцадмал байдал болон Хойд Солонгос удаа дараа пуужингийн туршилт хийж байгаа энэ үед бөмөгдөлтөөс хоргодох байр бэлтгэх нь тулгамдсан асуудал болсон гэнэ. Эхний ээлжинд одоо байгаа хоргодох байруудыг сайжруулж, онц байдал үүссэн тохиолдолд ашиглах бүхий л шаардлагатай зүйлсээр хангахаар төлөвлөж байсан ч хууль тогтоогчид шинэ объектууд байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Кэизи Фуруягийн өгүүлснээр, Японд метроны сүлжээ сайтар хөгжсөн, метронд иргэд хоргодож болох ч энэ нь хангалтгүй мөн ихэнх байшингууд хонгилгүй байдаг гэнэ. Тиймээс пуужингийн халдлага болсон нөхцөлд хотын төвөөс хол амьдардаг хүмүүс аюулд учирна гэж Фуруя онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |