Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын II багийн нутаг дэвсгэр Уушгийн ам гэх газарт “Улсын дугааргүй Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн тээшинд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас мэдээллийг шалгахад 62 настай, эрэгтэй “Г”-ийн хоёр гар хүлээстэй, аманд нь алчуур чихсэн байдалтайгаар амь насаа алдсан байжээ. Түүний амь насыг өмнө нь ял эдэлж байсан 26 настай, эрэгтэй “Д”, 31 настай, эрэгтэй “Б”, “А” нар хохироогоод зугтжээ.
Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тэднийг Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээ эрхлэгч “Б”-ийн амь насанд нь халдана хэмээн айлган сүрдүүлж,, тээврийн хэрэгслийн тээшинд тээвэрлэж явахад нь баривчилсан байна.
Шалгалтаар амь хохирогч “Г” нь хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд дээрх гурван этгээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түүнд “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хууран мэхэлж суурин газраас холдуулж амь насыг нь хохироосон байна.
Маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хувиараа такси үйлчилгээ эрхлэгч “Б”-тэй “Аймгийн төв хүргүүлнэ” гэж тохиролцон замдаа маргалдан түүнийг айлган сүрдүүлж, заналхийлэн ар гэрээс нь 200.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн авч, улмаар гар, хөлийг нь хүлэн тээврийн хэрэгслийн тээшинд хийж, Архангай аймгийн Өлзийт сум руу явж байхад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж, цагдан хориод байна.
Уншиж байна |