Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Б.Баяраа: Д.Монголхүүг ГССҮТ-д очоогүй гэж худал мэдээлэл тараасан
2023-04-05

Иргэн Д.Монголхүүг хорьсон шүүх хурлын явцын талаар түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. 

 

 

Иргэн Д.Монголхүүг өмгөөлөгч Б.Баяраа

 

Энэ хүн Сүхбаатарын талбайд жагсаал хийх үедээ цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн. Тухайн үед жагсаалдаа ашиглах зорилгоор Төв талбайд хүүхдийн гутал оруулах гэж оролдсон. Цагдаагийн байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодис, зэр зэвсгийн чанаргүй зүйл байж болзошгүй гэж шалгаж үзэхэд тийм биш болох нь тогтоогдсон. Д.Монголхүү гутлыг шалгуулсны дараа талбай руу оруулах гэсэн боловч цагдаа нар эсэргүүцсэнээс маргаан анх үүссэн байдаг. 


Тухайн үед цагдаа нар Д.Монголхүүгийн эрүүл мэнд, хувийн өмчид халдсан, жагсаал цуглаан хийх зэрэг эрхийг зөрчсөн ч хуулийн байгууллага хариуцлага тооцоогүй. Эсрэгээрээ цагдаа нарын биед халдсан гэх үндэслэлээр Монголхүүд нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан.

 

Д.Монголхүүгийн  хувьд 2020 онд эгмийн хагалгаанд орж байсан бөгөөд цагдаад баривчлагдах явцдаа гэмтэл нь сэдэрч, ГССҮТ-д үзүүлэх шаардлага гарсан. Ийнхүү тэрээр прокурорын байгууллагаас эмнэлэгт үзүүлэх зөвшөөрөл авсан юм. Харин прокурор ердөө нэг л өдрийн зөвшөөрөл олгосон. 

 

Д.Монголхүү зөвшөөрлийн дагуу эмнэлэгт үзүүлж, гэртээ шууд харьсан боловч гэмтлийн эмнэлэг рүү явсан замаараа буцаж хариагүй гэдэг шалтгаанаар маршрут зөрчсөн гэж үзсэн. Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар явж байгаа хүнд маршрут тогтоож, улмаар маршрутаас гарсан гэх үндэслэлээр шоронд хорьдог үзэгдэл байж болохгүй. Нөгөө талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Э.Итгэлтөгс Д.Монголхүүг ГССҮТ-д очоогүй гэж худал хуурмаг мэдээлэл тараасан. 


Хоёрдугаарт саяны шүүхийн процесс дээр шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан нотлох баримтаа дутуу, хуурамч баримтыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл Д.Монголхүү гэдэг хүнийг чинь сансрын технологийн тусламжтайгаар GPS буюу 24 цагийн цахим гаваар хянаж байдаг. Гэтэл шүүхэд өгсөн баримтан дээр нь ГССҮТ орсон маршрут нь байхгүй байгаа юм. 

 

Хүнд зорчих эрхийг нь хязгаарлах ял эдлүүлж байгаа бол хаана байгааг нь цаг минутаар хянаж байгаа. Албаар эмнэлэг очоогүй гэдэг хуурамч баримт гаргаж, шүүхэд өгсөн. Манай талаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэж өгөлгүйгээр буруутгаж байна. 

 

Дараагийн асуудал бол давтан зөрчил гаргасан хэмээн үзсэн. Энэ нь цахим бугуйвчны асуудал юм. Энэ цаганд их асуудал байсан. Үүнд бидний ашигладаг гар утас 1-2 өдөрт цэнэгээ барьдаг. Харин уг цагийг Д.Монголхүү хэлэхдээ өдөрт 4 удаа цэнэглэдэг байсан гэнэ. Хамгийн гол асуудал бол өнөөдөр Д.Монголхүү гэх хүн бол шоронд хоригдох хэмжээний хүн биш гэдгийг би өмгөөлөгч хүнийхээ хувьд бат хэлж чадна. 

Цахим гавын цэнэг дуусах зэргийг хүний санаатай үйлдэл гэж ойлгодог бол ийм шүүгч нар хүний хувь заяаг шийдэх шаардлага байхгүй. Ажлаа өгөх хэрэгтэй. Өнөөдрийн Монголын хууль хүчний байгууллага ийм л байна. Одоогийн байдлаар бид давж заалдах гомдол гаргана гэсэн байр суурьтай байна" хэмээсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-04-06
Hogiin hulgaich aluurchingiin udam us honzon sanaj irsen adagiin hulgaich mongolhuu
2023-04-06
За одоо гоншигнохоо больчих ...болсон болоогүй хүүхдийн хэрүүл шиг юм яриад байх юм...зүгээр байхад нь лихориогүй байх...
2023-04-05