Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Максим" кофег зах зээлээс эргүүлэн татахаар болжээ
2023-04-05

Монголд хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд өргөн нэвтэрсэн Максим кофенд гадны хольц илэрсэнтэй холбоотой шалгалтын ажил Өмнөд Солонгост дууссан талаар hani.co.kr цахим хуудас мэдээлжээ. 

 

"Чанвон дахь Dongseo Food үйлдвэрт дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд шалгалт явуулахад үйлдвэрийн төхөөрөмж дээр силикон уут кофе бутлагч руу орж, бутлагдан, улмаар кофены орцтой холилдсон нь тогтоогдсон" гэж Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн аюулгүй байдлын яам мэдэгджээ. Ингээд 50-280 ширхэгээр савлагдан хэрэглэгчийн гар дээр очдог "Maxim Mocha Gold Mild Coffe Mix" кофены найман төрлийн бүтээгдэхүүнд нунтаг силикон орсон нь тогтоогдсон байна.

 

Үйлдвэрийн алдаа гарч, гадны хольц агуулсан 273 276 килограм кофены хольцын зарим хэсэг нь хэдийнэ худалдааны цэгүүдэд хүрсэн байна. Улмаар Максим кофе үйлдвэрлэгч компанийг бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн татахыг үүрэг болгожээ. 

 

Өмнөд Солонгосын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн аюулгүй байдлын яамны мэдэгдсэнээр, силиконы хольц нь хүний биед шингэдэггүй гадагшилдаг учраас эрүүл мэндэд аюул учруулах эрсдэл бага гэнэ.

 

Силикон нь уян хатан чанараараа резинээс илүү байдаг, нийлэг аргаар гаргаж авсан материал юм. Энэ материалыг ахуйн бараа үйлдвэрлэх, гоо сайхны мэс засал, хүүхдийн тоглоом, сав баглаа үйлдвэрлэхэд ашигладаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
2024 оны 9 сарын 19-23 ний өдөр хүртэл дуусах хугацаатай кофенүүд шүү. https://m.health.chosun.com/svc/news_view.html?contid=2023040400930&ref=go
2023-04-06
unshigch:
Яан аа,GS-24 цагийн дэлгүүрүүдэд их байгаа даа(кофe) манайхан кофе мэдэхгүй аваад уун даа.болгоомжлоорй
2023-04-05