Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Вьетнам улсаас импортолсон цагаан будаанаас шавж илэрчээ
2023-04-05

Вьетнам улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будааг гаалийн хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулан шалгасан байна. Гаалийн хяналт шалгалтын биет үзлэг болон лабораторийн шинжилгээгээр цагаан будаанаас үхсэн суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ болон хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальс илэрчээ.


 

 

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 13.1.1 заалтын дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын засгийн газрын хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 1-р хавсралтын 2.19-т бичигдсэн суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ илэрсэн нь хоёр удаагийн шинжилгээгээр тогтоогдож хуулийн дагуу импортлогч компани экспортлогч улсад буцаах үүрэгтэй ч буцаах боломжгүй гэж мэдэгдсэн тул устгалд оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Иймд хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгж нь Монгол Улсын гадаад худалдаатай холбоотой хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын сайтар судалж гадаад худалдаанд оролцох. Мөн экспортлогч улсын үйлдвэр, үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчтай худалдах, худалдан авах гэрээнд чанар, аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлт, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйтгэлийн зохих шаардлагыг тусгаж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин