Италийн Ерөнхий сайд Жорж Мелонигийн тэргүүлдэг нам албан харилцаанд гадаад үг ашиглавал 5000-100 000 еврогоор торгох тухай заасан хууль боловсруулжээ. Энэ нь "итали хэлийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх", үндэсний ондоошлыг хамгаалах зорилготой гэж тайлбарласан талаар Евроньюс мэдээлсэн байна.
Энэ хуульд тусгаснаар "диспенсер" гэсэн англи үгийг хэрэглэхийн оронд үүнийг итали хэл дээр олон үгээр ч хамаагүй орлуулж, "dispensatore di liquido igienizzante per le mani" гэж бичихийг үүрэг болгож байгаа гэнэ. Итали хэлэнд бусад европын олон хэлний адилаар сүүлийн жилүүдэд англи нэр томъёо ихээр нэвтэрсэн юм. Зарим тохиолдолд италиар олон үгээр илэрхийлэх утгыг англи хэлний ганц үгээр илэрхийлэх боломжтой тул англи нэр томъёог ихээхэн ашиглах болжээ.
Италийн Treccani нэвтэрхий тольд 9000 англи үг, 800 000 итали үг багтаж байгаа аж. 2000 оноос хойш итали хэлэнд орж буй англи үгийн тоо 773 хувиар нэмэгджээ. Энэ нь итали хэлний дархлаанд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн хууль тогтоогчид англи үгсийг төрийн удирдлагын байгууллагууд, сургууль, их сургуульд ч хориглох эрмэлзэлтэй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |