Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Афганистанд эмэгтэйчүүдийг НҮБ-ын байгууллагуудад ажиллахыг хоригложээ
2023-04-05

Афганистаны төрийн эрхийг барьж буй исламын "Талибан" хөдөлгөөнийхөн НҮБ-ын ажилтнууд болон афган эмэгтэйчүүдийг Афганистаны нутаг дэвсгэр эдэр ажиллахыг хоригложээ. 

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррикийн өгүүлснээр энэ хориг орон даяар үйлчилж байгаа гэнэ. Энэхүү хориг нь "байж болшгүй, ойлгомжгүй" хэрэг гэж Дюжаррик өгүүлээд, тусламж шаардлагатай хүмүүст тулж ажиллах хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг тасалдуулах эрсдэлтэй хэмээн анхааруулжээ. 

 

Өмнө нь НҮБ-д афган эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглосон шийдвэр Нангархар мужид л үйлчилж байв. Улмаар энэ нь шийдвэр орон даяар үйлчлэх болжээ. Талибууд төрийн эрхэнд гарсан цагаасаа эхлээд л эмэгтэйчүүдийн эрхийг боомилж байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд л 2022 оны 12 дугаар сард эмэгтэйчүүдийг төрийн бус байгууллагад ажиллахыг хориглож байсан юм. Түүнчлэн эмэгтэйчүүд талибуудын үед сурч боловсрох ч эрхгүй болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин