Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Оросоос дүрвэсэн офицер: Путин интернет, утас алиныг нь ч ашигладаггүй
2023-04-05

Оросын төрийн өндөр албан тушаалтнуудын холбоо харилцааг хариуцдаг Холбооны хамгаалалтын албаны ажилтан Глеб Каракулов 2022 оны 10 дугаар сард гэр бүлийнхээ хамт Оросоос дүрвэжээ. Тэрбээр Оросын хараат бус хэвлэл болох "Досье"-д Оросоос хэрхэн зугтаж чадсан, Геленжикт Путиний ордон байдаг болон Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар ярилцлага өгснийг хураангуйлан хүргэж байна. 

 

Глеб Каракулов

 

Глеб Каракулов 2009 онд А.Ф.Можайскийн нэрэмжит Цэрэг сансрын академийг төгсжээ. Төгсөхөөсөө хагас жилийн өмнө Холбооны хамгаалалтын албанд ажилд орохоор баримт бичгээ бүрдүүлж өгсөн байна. Түүнийг төгсөх хүртэл хувийн хэргийг нь шалгаж, ажил мэргэжилд тохирох эсэх тест авч, ярилцлага хийсэн байна. Ингээд Каракулов сургуулиа төгссөний дараа Ерөнхийлөгчийн холбоо харилцааны газарт инженер болжээ. 

 

Хэрхэн зугтав 

 

Инженер Каракулов ердөө хоёрхон жил ажиллаад тэтгэвэртээ гарахаар байж. Тэрбээр тэтгэвэртээ гарахаа хүлээж, тэр үед л ажлаа нэг мөр орхихоор шийдсэн байжээ. Харин өнгөрсөн онд Украин руу халдсаны дараа ажлаасаа халагдахаар шийдсэн аж.

 

"Хоёрдугаар сард гэмт дайн эхэлсний дараа би цааш энэ байдлаараа явахад хэцүү болсон. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Ийм ерөнхийлөгчийн албанд үлдэх ямар ч боломжгүй байсан. Би энэ хүнийг цэргийн гэмт хэрэгтэн гэж үздэг. Хэдийгээр би байлдааны ажиллагаанд биечлэн оролцоогүй ч түүний гэмт хэргийн шинжтэй тушаалуудыг биелүүлэх эсвэл түүний албанд ажиллах нь ямар ч боломжгүй гэж үзсэн юм" хэмээн Каракулов өгүүлжээ.

 

Дайн дэгдсэнд цочирдон, шаналсны улмаас бие нь өвдөж, гурван сарын туршид өвчинтэй байсан бөгөөд энэ хугацаанд шинэ паспорт авах зэрэг ажил байсан тул эх орноосоо яаравчлан гарч чадаагүй гэж тэрбээр ярьсан аж. Ингээд 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр дайчилгаа зарласны дараа Каракулов ажлаасаа халагдсан ч бэлтгэл офицер болж, дайчлагдаж болзошгүй гэдгийг ухаарсан гэнэ.

 

Улмаар 2022 оны 10 дугаар сард Астанад томилолттой байх үеэрээ эх орноосоо зугтахаар шийдсэн аж. Тэр үед Владимир Путин Астанад болсон дээд хэмжээний уулзалтад оролцож байсан бөгөөд Холбооны хамгаалалтын албаныхан дагалдан явж байсан тэр өмчийг Каракулов ашиглахаар шийджээ. Каракуловын эхнэр хүүхэдэтйгээ хамт Астанад ирсэн, өөр зочид буудалд буусан байжээ. Томилолтын сүүлчийн өдөр буюу 10 дугаар сарын 14-ний өдөр Каракулов томилолтоор хамт явсан ажлынхандаа дэлгүүр явлаа гэж хэлээд эхнэр, хүүхдийнхээ хамт нисэх буудлыг зорьсон аж. 

 

Тэд Стамбулын нислэгт бүртгүүлэн, нислэг нэг цаг саатаад дараа нь Стамбул руу ниссэн байна. Каракуловын төрөл төрөгсөд нь түүнийг эх орноосоо явж байгааг мэдээгүй байсан гэнэ. Ажлынхан нь ч тэр. Улмаар түүний эсрэг дайчилгааны үед цэргийн албанаас оргон зайлсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Каракулов одоо ч төрөл төрөгсөдтэйгээ холбогдохгүй байгаа гэнэ. 

 

Путин мэдээллээ хэрхэн авдаг талаар

 

Каракулов ярилцлагынхаа үеэр Путин мэдээлэл хэрхэн авдаг талаар ярьжээ. Түүний өгүүлснээр, Путин гар утас, интернет ашигладаггүй гэнэ. Путинд хавтас авчирж өгдөг, маш цөөн тооны хүн л энэ хавтсанд ямар мэдээлэл байгааг мэддэг аж.

 

"Тэр гагцхүү ойрын хүмүүсээсээ л бүх мэдээллийг авдаг. Тэр мэдээллийн вакуум орчинд амьдардаг" хэмээн  Каракулов ярьжээ.

 

Түүний өгүүлснээр, Оросын Ерөнхийлөгч телевиз үздэг, Путин очих газрууд, түүний амьдардаг газруудад "Россия" зэрэг Оросын бүхий л телевизийн сувгууд гардаг байх шаардлага тавьдаг гэнэ.

 

"Тэр 2020 он хүртэл томилолтоор их явж, ихээхэн идэвхтэй байсан. Харин одоо маш хаалттай хүн болсон. Байж болох бүхий л хаалт хашлагаар бусад ертөнцөөс өөрийгөө тусгаарласан, карантин, мэдээлэлгүй байдал гээд л түүнийг тусгаарлах юм олон. Бодит байдлыг хүлээж авах мэдрэмж нь гажуудсан" хэмээн  Каракулов ярьжээ.

 

Путинтэй уулзахын өмнөх карантин

 

Коронавирусийн цар тахал эхэлсний дараа Путин халдвар авахгүйн тулд өөрийгөө тусгаарлажээ.  Дэлхий дахин хязгаарлалтуудаа цуцлачихсан байгаа ч Путиний тусгаарлалт гурван жил үргэлжилж байгаа гэнэ.

 

Каракуловын өгүүлснээр, Холбооны хамгаалалтын албаны ажилтнууд Ерөнхийлөгчтэй уулзахаасаа өмнө хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлагддаг аж. Энэ журам 15-20 минутын хугацаанд үргэлжлэх арга хэмжээнд оролцох ажилтнуудад ч үйлчилдэг гэнэ. Мөн Ерөнхийлөгчийн ойр орчмын хүмүүс өдөр бүр PCR шинжилгээ өгдөг  гэж Каракулов ярьжээ. Мөн Путин 2020 оноос өмнө байнга томилолтоор явдаг байсан бол одоо "бункерт орж", жилд нэгээс гурван удаа л томилолтоор явдаг болсон гэнэ. 

 

Путиний эрүүл мэндийн талаар

 

Каракуловын өгүүлснээр, "түүний эрүүл мэнд тэр насны хүмүүсийнхээс хавьгүй дээр" гэнэ. Путин жил бүр эмнэлгийн үзлэгт ордог. Гэхдээ Ерөнхийлөгч өвдсөний улмаас хэд хэдэн удаа томилолт цуцлагдаж байжээ. 

 

Ордон ба тусгай галт тэрэг

 

Каракуловын өгүүлснээр, Навальныйн багийнхан илрүүлж байсан Геленжик дэх ордон үнэхээр Путинийх гэнэ. Түүнчлэн Путин тусгай галт тэрэгтэй, түүгээрээ зорчдог гэдгийг тэрбээр баталжээ. 

 

2014, 2015 онуудаас эхлэн тусгай холбооны албаны хуваарьт ерөнхийлөгчийн тусгай нууц галт тэрэгний талаарх мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд 2021 оноос эхлэн энэ галт тэргийг тогтмол ашиглах болсон аж. 

 

"Харахад энгийн л галт тэрэг шиг, Оросын төмөр замын, улаан зураастай саарал галт тэрэгнүүд шиг харагддаг" гэж Каракулов өгүүлжээ. 

 

"Ерөнхийлөгчид бас хэлэлцээрийн бүхээг байдаг. Бид гадаад руу томилолтоор явах бүртээ авч явдаг юм. Энэ нь нууцлалыг найдвартай хамгаалан хэлэлцээ хийх боломжтой байр юм. Энэ бүхээгний өндөр нь 2,5 метр. Дотор нь ажлын ширээ, утас байдаг. Хүмүүс чагнах вий, гадаадын тагнуул сонсчих вий гэж айлгүйгээр ярьж болох утас суурилуулсан байдаг" хэмээн инженер өгүүлжээ.

 

Бункер болон ижил өрөөнүүд

Өмнө нь Каракулов болон түүний ажлынхан бөмбөгдөлтөөс хамгаалах байранд техник төхөөрөмж суурилуулж байгаагүй гэнэ. Харин Казахстан руу явах үедээ энэ улс дахь Оросын Элчин сайдын яам төдийгүй бөмбөгдөлтөөс хоргодох байранд утас суурилуулж байжээ. 

 

Путин ихэвчлэн Валдай дахь байрандаа очдог, түүний бүхий л байранд ижилхэн өрөөнүүд байдаг гэнэ. Энэ нь чухамхүү аль өрөөнд ерөнхийлөгч байгааг мэдэгдүүлэхгүйн тулд авдаг арга хэмжээ аж.

 

"Питер, Сочи, Ново-Огаревт бүх зүйл нь адилхан өрөөнүүд байдаг. Мөн Путиний явах чиглэлийг нь нууцлахын тулд Путинийг явж байгаа юм шигээр онгоц хөөргөж, цувааг хөдөлгөдөг. Үнэндээ тэр хаашаа ч яваагүй байдаг" хэмээн Каракулов ярьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-04-06
Өвгөн ер нь хэцүү л нөхцөлд байгаа юм байна даа?! Яаж насыг барна даа??
2023-04-05
Дарангуйлагчид ингэж л төрдөг байх нь нүдэн дээр л ханахаа байсан араатан болж хувирлаа
2023-04-05
Яадгын бүх дэлхийн эзэн хүн
2023-04-05
зочин:
черчилль архи уугаад гэртээ ажлаа хийдэг басйан гэдэг шиг бункертээ хүүхнээ авчраад ажлаа хийдэг байхаа архи бараг уудаггүй болохоор сесстээ л сайн байхаа
2023-04-05
за боль путин үхсэн:
одоо Медведев нь КГБ-тэй хамтран ОХУ-г удирддаг. Путин 2022/05 сард нас барсан.одоогийнх нь жүжигчид /5 байдаг гэсэн/ тул тэдэнд ямар мэдээлэл хэрэгтэй гэж.тэд хэл гэсэнийг хэлнэ шдээ.
2023-04-05
Зочин:
Cексийн ажлаа яау зохицуулдаг юм бол.. Путин
2023-04-05