УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Энэ талаар хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Сонгуулийг холимог тогтолцоогоор, 50 хувь нь намын жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгогдох зохицуулалт орж байна. Улс төрийн намууд улсын хэмжээний бодлого дэвшүүлж, тойргуудын эрх ашгийг харгалзах үүднээс холимог тогтолцоог сонгосон гэдгийг зориуд хэлье. Энэ тогтолцоог сонгосноор нийгмийн бүлэглэлүүдийн эрх ашиг УИХ-д тусгалаа олж, аль болох олон бүлэглэлийн хүсэл эрмэлзлэл, байр суурийг тусгасан хууль тогтоомж гарахад хэрэгтэй. Зардал хэмнэх, сонгуульд мөнгөний нөлөөг арилгахад энэ холимог тогтолцоо можаритор тогтолцооноос илүү давуу талтай.
Өмнө можаритор тогтолцоогоор явагдсан сонгуулийн хамгийн том шүүмжлэл бол иргэдийн саналыг тал хувь нь УИХ-ын гадна үлдээд байна. Нийт дүнгээрээ 50 орчим хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ-ын 70, 80 хувийг бүрдүүлж байгаа. Нийгмийн шударга ёс талаасаа байж болошгүй зүйл. Нөгөө талаас нийгмийн бүхий л давхаргын төлөөллийн хүсэл эрмэлзэл УИХ-д тусгалаа олохгүй байна гэсэн шүүмж олон жил явж ирсэн.
Тиймээс сонгуулийн хуулийг боловсруулахдаа зөвхөн 2024 оны сонгуулийг бодоогүй. Үyдсэн хууль батлагдсанаас хойш явагдсан сонгуулиудын үр дүн, нийгэм, улс төрийн амьдралд үзүүлж байгаа нөлөө, иргэдийн байр суурь, сонгогчдын хүсэл эрмэлзэл бүгдийг хамтатган нэгтгэж, хуулийн төслийг боловсруулсан.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс санал өгөх хугацааг нэмж, зохион байгуулалтыг боловсронгуй болгосон" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Энэ хуулийн төсөл сонгууль болохоос нэг жилийн өмнө батлагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл 2022 оны 06 дугаар сарын 20-ны орчимд сонгуулийн хууль батлагдсан байх учиртай юм.
Уншиж байна |