Францын бизнесмен, Louis Vuitton, Seppora зэрэг загвар, гоо сайхны 75 брэндийг эзэмшигч LVMH группийн захирал Бернар Арно дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ.
Форбс сэтгүүл дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр энэ жагсаалтыг шинэчлэн гаргасан бөгөөд 2023 оны жагсаалтын нэгдүгээрт Арно бичигдсэн байна. Сэтгүүлийн мэдээлснээр, Арно болон түүний гэр бүл 114 тэрбум долларын хөрөнгөтэй аж. Жагсаалтын хоёрдугаарт Америкийн бизнесмен, Тесла, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск 180 тэрбум долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн бол 114 тэрбум долларын хөрөнгөтэй, Амазон компанийн захирал Жефф Безос жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
Энэ жагсаалтад Оросын 100 гаруй тэрбумтан багтжээ. Форбсын мэдээлснээр, Оросын хамгийн чинээлэг хүн бол "Еврохим" компанийн эзэн Андрей Мельниченко аж. Тэрбээр дэлхийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 58 дугаарт бичигдсэн бөгөөд түүний хөрөнгийг 25,2 тэрбум доллар гэж үнэлжээ.Харин дэлхийн жагсаалтын 62, Оросын чинээлэг хүмүүсийн жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн Владимир Потанин 23,7 тэрбум долларын хөрөнгтэй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |