Тавдугаар сарын зургааны өдөр товлогдсон III Чарльз хаан ширээнд суух ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч оролцохгүй гэж Цагаан ордон мэдээлснийг Ройтерс дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Байден хаан ширээнд залах ёслолд оролцохгүй, түүнийг тэргүүн хатагтай Жилл Байден төлөөлнө гэдгийг мягмар гарагт III Чарльзтай утсаар ярих үеэрээ дуулгасан гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Хилийн чанадын айлчлалуудын улмаас ноён Байден "ихээхэн ядардаг" тул Британид болох хаан ширээний ёслолд оролцохгүй гэж дөрөвдүгээр сарын нэгний өдөр The Telegraph сонин мэдээлж байв. Гэхдээ дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Жо Байден Белфастад очиж, Белфастын хэлэлцээрт гарын үсэг зурсны 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцох үеэрээ III Чарльз хаантай уулзаж магадгүй талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |