Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам компани 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажилчдадаа зориулан модон байшин барихаар төлөвлөсөн гэх мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл Улаанбаатар төмөр зам компаниас Зорчигчийн вагоны засварт шаардлагатай пластик хавтан худалдан авах тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 285 сая. Энэ мөнгөөр хана, тааз хийх хавтан, хуулга, цавуу авахаар заажээ. Ийнхүү байнгын шүүмжлэл дагуулдаг Зорчигчийн воганд засвар үйлчилгээ хийх нь. Гэвч иргэдэд үйлчлэх воганы засварт шаардлагатай материалыг өөрсдөдөө зориулсан барих байшин хоёрын үнийн дүн хэтэрхий зөрүүтэй байгаа нь анхаарал татна.
Тодруулан хэлбэл, Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам компанийнхан 16 ажилтандаа 1,6 тэрбумаар байшин барьж, воган засварт үүнээс хэд дахин бага буюу 285 сая төгрөг зарцуулах нь ээ.
П.ГОО
Уншиж байна |