Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Үндэсний бүгд найрамдах арми" Петербургт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээв
2023-04-05
Дөрөвдүгээр сарын хоёрны өдөр болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан Владлен Татарский

Дөрөвдүгээр сарын хоёрны өдөр Санкт-Петербург хотын нэгэн кафед дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн юм. Амиа алдсан хүн нь  Оросын Z блогчин буюу эрх баригчдыг болон дайн дэмжиж, байлдааны явцын талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан тогтмол өгдөг Владлен Татарский байв.

 

Владлен Татарский амиа алдсан энэ дэлбэрэлтийн хариуцлагыг Оросын "Үндэсний бүгд найрамдах арми" гэх бүлэглэл өөр дээрээ хүлээжээ. Энэ талаарх мэдэгдлийг "Роспартизан" Телеграм хаяг болон Төрийн думын гишүүн асан Илья Пономарев нар түгээсэн байна. 

 

"Бид Z идэвхтнүүд, тэр дундаа Владлен Татарский гэдгээрээ алдартай цэргийн гэмт хэрэгтэн, дайны суртал ухуулагч, алдартай өдөөн  турхирагч Максим Фомины эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ хэргийг бид бэлдэж, өөрсдөө зохион байгуулсан бөгөөд гадаадын байгууллага тэр дундаа тусгай албадаас дэмжлэг тусламж аваагүй" хэмээн "Үндэсний бүгд найрамдах нам"-ын мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Дөрөвдүгээр сарын хоёрны өдөр кафед болсон дэлбэрэлтийн улмаас хохирсон бүх хүн "дайн дэмжигчдийн тоонд багтана" гэж "Үндэсний бүгд найрамдах нам" онцолсон байна. Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас 40 хүн шархадсаны дотор өсвөр насны гурван хүүхэд байгаа аж. 

 

Энэ хэрэг гарсны дараа хэвлэлүүдээр кафед Татарскийтэй хийх уулзалт үдэшлэгийн үеэр нэгэн бүсгүй түүнд баримал бэлэглэсний дараа дэлбэрэлт болсон гэж гэрчүүд өгүүлсэн талаар мэдээлж байв. Татарскийд баримал өгсөн эмэгтэй нь 26 настай Дарья Трепова бөгөөд түүнийг хууль сахиулагчид саатуулж, улмаар даваа гарагт түүнийг алан хядах ажиллагаа үйлдсэн гэж буруутгаснаар тэрбээр бүх насаараа хоригдох ял сонсож болзошгүй байгаа юм.  Харин "Үндэсний бүгд найрамдах арми"-ын мэдэгдэлд Дарья Треповаг гэм буруугүй хэмээн мэдэгджээ.

 

"Оросын хүний эрхийг хамгаалагчдад хандан Дарья Трепова болон Путиний хамгаалагчдын саварт орсон бусад хүмүүст тусламж үзүүлэхийг хүсэж байна" гэж мэдэгдэлд онцолсон байна.

 

"Үндэсний бүгд найрамдах арми" гэх байгууллагын талаарх мэдээлэл анх Орост эрх баригчдыг дэмжигч, суртал ухуулагч, алдарт философч Дугиний охин Дарья Дугинаг хөнөөсний дараа гарч байв. Өнгөрсөн онд Дарья Дугина автомашинтайгаа дэлбэрч амиа алдсан бөгөөд түүнийг "Үндэсний бүгд найрамдах арми"-ийнхан хөнөөсөн гэж Оросын Думын гишүүн асан Илья Пономарев мэдээлж байв.

 

Түүнчлэн "Оросын эрх чөлөө" легионтой хамтран хамтын ажиллагааны тунхаг бичигт гарын үсэг зурж, Путиний дэглэмийн эсрэг тэмцэхээр болсон гэх мэдээлэл ч гарч байсан юм. Үүнээс өөр энэ байгууллагын талаарх тодорхой мэдээлэл алга байна. 

 

Энд дуулгахад, "Үндэсний бүгд найрамдах арми" Дарья Дугина болон Татарский амиа алдсан хэргийн ард зогсож байгаа гэсэн мэдээллийг түгээсэн Илья Пономарев эрх баригчидтай санал нийлдэггүйн улмаас Оросоос дүрвэж байсан. Тэрбээр 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Төрийн дум дээр Крымийг Орост нэгтгэх тухай санал хураалтад цор ганцаар эсэргүүцсэн санал өгч, эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж байжээ. Улмаар 2014 онд АНУ-ыг зорьж, тэндээ хоёр жил амьдарчээ. Харин 2015 онд Төрийн дум түүний гишүүний халдашгүй бүрэн эрхийг цуцалж, Прокурорын газар "Сколково" сангийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутгаж байсан аж. Түүнийг эчнээ баривчлах ялыг 2015 онд гаргасан, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа юм байна. Пономарев 2016 онд Украинд түр оршин суух зөвшөөрөл аван амьдарч байгаад 2019 онд Украины иргэншил авчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв нэг ч гэсэн алуурчиныг цааш нь харууллаа
2023-04-05
Үхсэний алдарт философч Дугин гэж улайрсан нацист гаж донтон
2023-04-05
Оросын эх орончдын царай энэ
2023-04-05
Зочин:
Жинхэнэ нэр нь Максим Фомин. Зэвсэглэн банк дээрэмдэж эмэгтэй ажилчдыг нь хүнд шархдуулсан хэргээр шоронд сууж байсан нөхөр.2014 онд салан тусгаарлагчид түүнийг шоронгоос шалтгаангүйээр суллаж Луганскийн төлөө байлдах болсон гар.
2023-04-05