Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Финланд албан ёсоор НАТО-ийн гишүүн боллоо
2023-04-05

Дөрөвдүгээр сарын дөрөвний мягмар гарагт Финланд улс Хойд Атлантын эвслийн 31 дэх гишүүн боллоо. Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто Брюссель дэх НАТО-ийн төв байранд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд албан ёсны баримт бичгийг өгснөөр  энэ улс эвсэлд нэгдэх явцыг дуусгажээ. 

 

Финланд НАТО-д элссэн энэ өдрийг Блинкен "түүхэн өдөр" хэмээн нэрлээд энэ нь Владимир Путин Украинд өдүүлсэн дайнаас болсон хэмээн онцолсон байна. 

 

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэвлэлийнхэнд мэдэгдэл хийхдээ "Энэ нь Финландыг аюулгүй, НАТО-г хүчирхэг болгож байна" хэмээн онцолжээ.

 

"Ерөнхийлөгч Путиний түрэмгийллийн зорилго нь хилийнхээ дагуу НАТО-ийн хүчийг багасгаж, Европт ямар ч гишүүнгүй болгоход чиглэгдэж байсан ч тэр зорилгоосоо огт өөр үр дүн хүлээн авлаа" хэмээн Столтенберг мэдэгджээ.

 

Харин Финланд ийнхүү НАТО-д элссэнийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков эрс шүүмжилж, энэ нь Оросын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд халдаж байгаа хэрэг хэмээн мэдэгдсэн байна.

 

"Энэ нь нөхцөл байдал дахин хурцдаж байгаа хэрэг гэж Кремль үзэж байна. НАТО өргөжсөн нь ОХУ-ын аюулгүй байдал, ашиг сонирхолд халдсан хэрэг. Бид энэ талаар ярьж байсан. Чухамхүү энэ талаас нь хүлээж авч байна. Тиймээс бид тактикийн болон стратегийн тал дээр аюулгүй байдлаа хамгаалах сөрөх арга хэмжээ авах шаардлагатай болж байна" хэмээн Песков мэдэгджээ.

 

Финланд НАТО-д элсэх явцыг саяхныг хүртэл Турк улс саатуулж байсан юм. Турк улс алан хядах байгууллага гэж үздэг Курдистаны ажилчны намын гишүүдийг орогнуулдаг гэж Финланд, Шведийг буруутгаж байв. Энэ эвсэлд багтахын тулд эвслийн бүхий л гишүүн орон хүсэлт гаргасан орныг дэмжих ёстой. Улмаар Турк улс эцсийн мөчид Финландыг дэмжсэнээр энэ улс НАТО-ийн бүрэн эрхэт гишүүн боллоо. Одоо Швед улс ээлжээ хүлээж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
fuck you
2023-04-05
Зөв:
Оросын эзлэн түрэмгийлэгчдээс өөрөөр яаж хамгаалах юм, Украин ялбал, Оросын бүх хөршүүд ялах болно үүнийг ойлгоцгоо мангаруудаа
2023-04-05
Зочин:
fuck you