Трампыг 34 зүйл ангиар буруутгаж байна

img

Нью-Йорк дахь Манхэттены эрүүгийн шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг порно жүжигчин Сторми Дэниэлсд мөнгө төлсөн хэргээр санхүүгийн залиланд буруутгажээ. Түүнийг нийт 34 зүйл ангиар буруутгасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, шүүхэд ирснийхээ дараа Трампыг саатуулсан байна. Түүнийг саатуулан хорьсон нь энэ төрлийн хэрэг дээр авч хэрэгжүүлдэг журмын дагуух арга хэмжээ бөгөөд баривчлан саатуулах үед сэжигтэнд гав зүүж, эрхийг нь хэлж өгдөг ч Ерөнхийлөгч асан Трампыг гавлаагүй аж. Мөн сэжигтнийг саатуулан хорихын өмнө гарын хээг нь авч, хавтаст хэрэгт хавсаргах гэрэл зургийг нь авдаг, харин Трампыг баривчлах үеэр ийм ажиллагаа явагдсан эсэх талаар сэтгүүлчид Трампын өмгөөлөгчөөс асуухад тэрбээр хариулахаас татгалзжээ. 

 

Шүүх дээр ирснээсээ хойш хагас цагийн дараа Трамп сонсгол болсон 15 давхар руу гарч, дахин нэг цагийн дараа шүүхийн танхимыг орхиж, Флорида дахь Мар-а-Лаг,о эдлэн рүүгээ явжээ. Тэрбээр шүүхэд ирэхээсээ өмнөхөн Truth Social хэмээх өөрийн олон нийтийн сүлжээнд товч мэдэгдэл хийсэн байна.

 

"Доод Манхэттен рүү, шүүхийн танхим руу явж байна. Гайхалтай, тэд намайг баривчлах гэж байна. Энэ бүхэн Америкт болж байгаа гэдэгт итгэх аргагүй нь" хэмээн Трамп бичжээ.

 

Трампад үүсгэсэн хэрэг 

 

Трампыг 34 зүйл ангиар  буруутгасан ч дөрөвдүгээр сарын өдрөвний өдөр болсон шүүх хурал дээр Трамп гэм буруугаа хүлээхээс татгалзсан гэж DW мэдээлсэн байна. 

 

Ийнхүү тэрбээр шүүхийн өмнө нь зогссон нь АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгч асныг эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж байгаа анхны тохиолдол юм. Трампыг 2015 оны наймдугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд ""өөрийнх нь тухай сөрөг мэдээллийг нийтлэгдэхээс сэргийлэх зорилгоор мэдээллийг "худалдан авах" замаар 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийн тулд бусад этгээдүүдтэй хамтран үгсэн хуйвалдсан" хэмээн буруутгаж байгаа аж. Мөн энэ үйлдлээ нуун дарагдуулахын тулд "албаны баримт бичигт хуурамч бичилт хийсэн" гэж буруутгажээ. 

 

Түүнийг буруутгаж буй гол хэргүүдийн нэг нь порно жүжигчин Сторми Дэниелсд мөнгө төлсөн гэх хэрэг юм. Яллах дүгнэлтэд зааснаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Дэниэлс Дональд Трамптай амрагийн харилцаанд орсон гэдгийг бусдад яриулахгүйн тулд түүнд 130 мянган доллар төлжээ.

 

Өөрийнх нь эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн нь 2024 оны сонгуульд оролцох гэж байгаатай нь холбоотойгоор "улс төрийн мөрдлөгө" хийж байгаа хэрэг хэмээн Трамп үзэж байгаа аж. Түүний эсрэг дараагийн шүүх хурал 12 дугаар сарын дөрвөнд болох товтой байна. Үүнээс өмнө Трампын өмгөөлөгчдийн өргөдлийг авч хэлэлцэх хурлууд болох аж. Шүүхээс Трампыг гэм буруутай гэж үзвэл дөрөв хүртэлх жилийн ял оноож болзошгүй юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Трамп сайн хүн:
өөрийнхө мөнгөөр порно жүжишчин хөлсөллөө гээд эрүүгийн гэмт хэрэг болох уу. тэгвэл манай улсад олон эрчүүд шоронд орох юм байна. АНУ өөрөө бие үнэлэлтийг хүлээн зөвшөөрч, эрчүүдийг өдсөн play boy сэтгүүл хүртэл гаргадаг байж. энэ дэлхийн бүхий л хэвлэл мэдээлэл тархи угаах гэж. Трамп ерөнхийлөгч байхдаа ямар ч дайныг санхүүжүүлэхээс татгалзсан тул дэлхийг захирагчид бүхий л АНУ-н хэвлэл мэдээлэл, бүх сенатор, УИХ-н гишүүдийг нь худалда авах мөнгөө төлсөн байхаа. Трамп иргэншлээсээ татгалзсан дээр байхдаа. америкчууд яахав азгүй хүмүүс л биз. дайн хийх дуртай тул өөрсдөө удахгүй байгалын гамшгаар арчигдана л биз.
2023-04-05
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich
2023-04-05